Дэлхий дахинд дүрвэгсдийн тоо 46,3 саяд хүрчээ

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 07:58 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд 46,3 сая дүрвэгч НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас тусламж авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм гэж тус агентлагаас хоёр жил тутам гаргадаг тайланд тэмдэглэжээ.

2014 онд энэ тоо өмнө нь хэзээ ч байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан  дээд комиссар Антонио Гутеррес мэдэгдсэн байна. Тэрээр, одоогоор болж байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэх болон шинээр үүсэн гарах хямралаас урьдчилан сэргийлэх улс төрийн шийдлийг олон улсын хамтын нийгэмлэг олох хүртэл хүмүүнлэгийн сөрөг үр дагавартай бид тэмцэнэ гэж мэдэгджээ.

Ойрхи Дорнод болон Африкт болж буй байлдааны ажиллагааны улмаас дүрвэгсдийн тоо өсөн нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлаг онцлоод,  Сири, Афганистан, Сомали, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мьянмар, Иракийн хямрал болон бусад халуун цэгээс дүрвэсэн хүмүүст тусламж үзүүлж байна гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.