Дэлхийтэй төстэй найман гараг олджээ

2015 оны 01-р сар 08-нд 07:46 цагт
Мэдээний зураг,

Үндсэн шинж чанараараа манай гарагтай төстэй найман гарагийг АНУ-ын Харвард-Смитсоновскийн төвийн одон орны физикчид илрүүлжээ. Эдгээр гараг дээр далай тэнгис, ус, агаар мандал байгаа бол органик амьдрал байсан байж магадгүй байна.
Хад чулуугаар хучигдсан байж магадгүй, шинээр нээсэн гарагууд нь дэлхийгээс хоёр дахин том аж.

Одоогийн байдлаар одон орны физикчид шинээр нээсэн гарагуудад нь одоо эсвэл урьд нь амьдрал байсан эсэхийг тогтоож чадаагүй байгаа боловч илрүүлсэн тэнгэрийн бүх биетэд амьд амьтан амьдрах боломжтой гэж үзэж байгаа аж.

АНУ-ын одон орны томоохон байгууллагын эрдэмтэд судалгааныхаа үр дүнгийн талаар Вашингтон хотод байрладаг тус улсын Одон орны нийгэмлэгийн жил тутмын хуралдааны үеэр мэдээлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.