Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд сар бүр мөнгөн урамшуулал олгоно

Twitter Print
2019 оны 11-р сар 04-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын ажилтанд олгодог мөнгөн урамшууллыг нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар боллоо.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа юм. Үүнийг өөрчлөхөөр болсон байна.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.