НДШ төлөгчийг торгуулиас чөлөөлж, түрээслэгчдийн татварыг хөнгөлөх хууль баталлаа

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд НДШ-ийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй НДШ төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөхөөр тусгасан юм. 

Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хуулийн төсөлд 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах  албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.