АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ Их хурлаараа тодруулна

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн манай намын их хурал амжилттай болж өндөрлөсөн. Хуралд нийт 1432 төлөөлөгч оролцсон. Хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр илгээгээд байна.

 X Их хурлаас баталсан  үндсэн дүрмийн 5.12.4.2-т  зааснаар “Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн  3 ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж хамгийн өндөр санал авсан хоёр  нэр дэвшигчийг Их хуралд оруулна". 

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших эрхтэй хүмүүс ҮБХ-оос өрсөлдөнө. ҮБХ нэр дэвшигчийг их хуралд санал болгоно. Гэтэл 5.12.4.1.2-т зааснаар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин  сонгогдон ажиллаж байгаа иргэн байгаа бол дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т  заасан журмыг баримтлахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Хэрэв үүрэгт ажлаа хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ илэрхийлбэл эхлээд ҮБХ биш Их хурлаар шууд шийдвэрлэнэ. ҮБХ-ны хурлаас  нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хоёр хүнийг нэмбэл их хурал дээр нээлттэй гурван хүний  өрсөлдөөн болж таарна.  Гэтэл сошиал дээр “Энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг  баримтлахгүйгээр  намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ шийдвэр нь  Улсын дээд шүүх, АН-ын их хурлын шийдвэр дээр огт байхгүй. Өрсөлдөгч хүчнээс явуулсан ажиллагаа гэж хардаж байна. АН бол ардчиллын үндсэн зарчмын дагуу өрсөлдөгчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Их хурлаас сонгон шалгаруулна" гэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.