Хорвоог залгих зэрэгцээ ертөнц Hubble-ийн дуранд

Twitter Print
2016 оны 05-р сар 13-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Өндөр хөх тэнгэр гэдэг толгойтон бүхэнд төсөөлшгүй аугаа их уудам орон зай бөгөөд төсөөлөхөд ч айдас хүрмээр нууц ертөнц. Америкийн одон орончид саяхан ертөнцийн энэ нууцын зах зухаас харуулсан гайхамшигтай тод томруун гэрэл зураг авчээ. Hubble дуран авайгаар буулгасан, нэг тэрбум пикселийн өндөр нарийвчлалтай уг зурагт Андромед (M31) спираль галактикийн 30 хувь тодорхой харагдаж байгаа бөгөөд 100 сая од эрхэс, мянга мянган оддын бөөгнөрөлийг нягтлан судлах боломж эрдэмтдэд олгож байгаа аж.

40 мянган гэрлийн жилийн орон зайг багтаасан Андромед галактикийн гэрэл зураг бүхэлдээ 4,3 гигабайт хэмжээтэй болохыг NASA болон ESA-ийн хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна. Уг зургийг бүтнээр нь харахын тулд өндөр нягтралтай 600 дэлгэц шаардлагатай аж.

Манай ертөнцөөс 2,5 сая гэрлийн жилийн алс оршдог Андромеда галактик  манай сүүн замын орон зайнаас хоёр дахин их аугаа ертөнц бөгөөд сонирхолтой нь ирээдүйд манай ертөнцтэй мөргөлдөх тавилантай гэнэ. Эрдэмтэд Андромед галактикийн 12 мянган оддын хөдөлгөөнийг судлаад ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд дөрвөн тэрбум жилийн дараа хоёр ертөнц мөргөлдөх магадлалтай гэж үзэж байгаа аж. Энэ үйл явцаас зайлсхийх ямар ч боломжгүй, учир нь ертөнцийн энэ өнцөгт Сүүн зам болоод Андромедийн манангаас өөр, хар нүхний нягтрал зэрэг саад болох ямар ч зүйл байхгүй юм байна.

Америкийн одон оронч, орчлон судлалыг үндэслэгч Эдвин Хабблын алдрыг хүндэтгэн нэрлэсэн Hubble дуран авай Америкийн Сансар судлалын NASA агентлаг болон Европын сансар судлалын агентлагийн хамтын төсөл бөгөөд 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд сансарт хөөргөж байсан билээ. Хэт ягаан болон улаан туяа,   оптик горимд ажиллах чадвартай уг төхөөрөмжийн тусламжтайгаар эрдэмтэд  дэлхий ертөнцийн насыг 13,7 тэрбум жил хэмээн тодорхойлсон байдаг.

Харин Hubble дуран авайг 2018 онд сольж, нэл улаан туяаны James Webb дуран авай хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд дэлхийгээс 1,5 сая километр алс, дэлхийн болох нарны татах хүч тэнцвэрждэг Лагранжийн хоёрдугаар цэг гэгдэх бүсэд байрлуулах аж. Hubble дуранг ашиглан одон орончид орчлон судлалын талаарх таамаглалуудыг баталснаа гадна олон тооны шинэ дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Тэдгээрээс дурьдвал, 

Сансар дахь мөргөлдөөнүүд

Бид тэнгэрийн заадас буюу “Сүүн зам” гэж нэрлэгддэг асар том оддын систем болох галактик дотор амьдарч байна. Сүүн замыг хажуу талаас нь харвал, төвөөсөө салбарлан салсан хоёр мөчир бүхий аварга том спираль хэлбэртэй харагдана. Систем бүхэлдээ эргэлдэж байдаг. Галактик нь тоо томшгүй олон оддоос гадна харагддаг хий, тооснууд, мөн бараан матери гэгдэх харагддаггүй, үл мэдэгдэх бодисуудаас бүрдэнэ. Бидний гэр болох манай нарны аймаг төвөөсөө алс хол, Сүүн замын захад, хоёр мөчрийн нэг дээр оршдог. 

Саргүй цэлмэг шөнө бид 5000 орчим хамгийн ойрын оддыг харж чадна. Алсын оддын гэрэл одод хоорондын тоосонд шингэн ууссан байдаг учраас бидний нүд 1000 гэрлийн жилээс цаашхи зайд байгаа оддыг харж чадахгүй. 100 000 гэрлийн жилийн зайд сунан тогтсон сүүн замын зөвхөн жаахан хэсгийг л бид дуран авайгүйгээр харж чаддаг. Сүүн зам ихэнх нь нартай төстэй 150 тэрбум оддыг багтаадаг. Зуу зуун сая гэдэг төсөөлшгүй тоо боловч, энэ бол зөвхөн эхлэл юм. Одон орончид Орчлонд зуун тэрбум гаруй галактик байдаг гэж таамагладаг. Тэгвэл одод хичнээн байх вэ?

Атга элсэнд 50000 элсний ширхэг элбэг багтана. Сүүн замд байгаа оддын тоог элсний ширхэгээр тооцоолох гэвэл бүтэн наран шарлагын газар хэрэгтэй болно. Орчлонд хэмжээлшгүй олон одод байдаг ба Дэлхий дээрх бүх наран шарлагын газрын элсний ширхэг бүрийг тоолж байж оддын бүрэн тоо хэмжээний талаар ямар нэгэн баримжаатай болох юм.   1 миллиметрийн диаметртэй элсний ширхгийг аваад түүнийг Нар гэж төсөөлье. Тэгвэл эндээс хамгийн ойрын од хүртэл 30 км-ийн зайтай бөгөөд явган явж хүрэхэд өдрийн ихэнхийг зарцуулна. 

Үүнээс харахад галактик оддоос гадна асар их хэмжээний хоосон орон зайгаас бүрддэг байна. Хэрэв бид Сүүн замын оддыг нэг газар бөөгнөрүүлж чаддаг бол тэд Нарнаас хамгийн ойрын од хүртэлх зайнд хөнгөн багтана. Үнэн хэрэгтээ энэ эзэлхүүнийг бүхэлд нь дүүргэхийн тулд Орчлон дахь бүх галактикуудын оддыг багцлан боох хэрэгтэй болно. Шөнийн тэнгэрийг харж байхад орчлон хөдөлгөөнгүй юм шиг санагддаг нь бидний амьдрал Орчлонгийн цаг хугацааны далайд дусал төдий гэдгийг харуулж байна. Орчлонгийн хөдөлгөөнийг ажиглахын тулд бидний амьдралаас хавьгүй илүү хугацаа шаардагдана. Хэрэв бидэнд хангалттай хугацаа байсан бол одод болон галактикууд хэрхэн хөдөлдөгийг харж болох байсан. Одод Сүүн замын төвийг тойрон эргэдэг, харин ойрхон галактикууд гравитацийн улмаас бие бие рүүгээ татагддаг. Заримдаа мөргөлдөх тохиолдол ч бий.

Hubble дуран бие биендээ холилдон нийлж байгаа олон тооны галактикуудыг ажиглажээ. Галактикууд таталцлын харилцан үйлчлэлийн улмаас бие биедээ ойртон татагдаж, янз бүрийн хэлбэрт орон, эцсийн бүлэгт эргэлт буцалтгүй холилдон нийлдэг. Хоёр галактик мөргөлдөж байгаа нь хоёр машин мөргөлдөх, эсвэл бильярдны хоёр бөмбөлөг мөргөлдөж байгаатай огт адилгүй, харин бидний гарынхаа хурууг салаавчлан хумхихтай илүү төстэй. Галактикийн ихэнх одод мөргөлдөөнийг ерөнхийдөө тайван давж туулж хий, тоостой хамт татагдан, зуу мянга, түүнээс ч илүү гэрлийн жилийн зайд сунасан урт сүүл үүсгэнэ.

Таталцлын тэврэлтэнд орж бие биедээ баригдсан хоёр галактик оддоос улам их хий шахан гаргаж урт сүүл үүсгэн таталцлын ерөнхий төвөө тойрон эргэлдсээр хэдэн зуун сая жилийн дараа нэг нэгдмэл болж нийлнэ. Одоогийн ихэнх галактикууд, түүний дотор манай Сүүн зам олон тэрбум жилийн өмнө жижиг галактикууд холилдон нийлснээс үүдэлтэй гэж таамагладаг. Галактикуудын байж боломгүй их хүчтэй харилцан үйлчлэл томоохон хийн үүлнүүдэд одод дэлбэрэн үүсэхэд хүргэж тараан цацсан эрдэнийн чулуу мэт харагдах оддын бөөгнөрлийг бий болгоно. Манай Сүүн зам хамгийн ойр орших аварга галактик Адаг чуулганы мананцарын зүг цагт 500 000 км-ийн хурдтай хөдөлж байгаа бөгөөд дөрвөн тэрбум жилийн дараа мөргөлдөнө. Шууд мөргөлдөөний үр дүнд хоёр галактик холилдон нийлж манай Сүүн зам одоогийн спираль галактик байхаа болино. Үүний оронд Сүүн замын одод, Адаг чуулганы мананцарын одод аль алиныг нь багтаасан асар том зууван буюу эллипс хэлбэрийн галактик болж хувирна. 

Сансрын аймшигууд 

Хар нүх – энэ бол эргэн тойрныхоо бүх зүйлийг өөртөө шингээн, юу ч гадагшаа гаргадаггүй Орчлон дахь нууцлаг цөмөрхий юм. Хар нүхний дотор юу байгааг одон орончид мэдэхгүй. Хар нүхний татах хүчний үйлчлэлийн хүрээнээс ямар ч мэдээлэл гадагшаа гарч чаддаггүй, гэрэл ч гарч чадахгүй. Дотор нь юу байгааг мэдэх арга байхгүй. Тэгвэл бид хар нүх байна гэдгийг яаж мэдсэн бэ? 

Хар нүхийг шууд ажиглах боломжгүй. Гэвч одон орончид гравитацийн илүүдэлтэй байдаг чанарыг нь ашиглан хар нүхний шууд бус нөлөөнүүдийг судалж чаддаг. Хар нүхнүүд эргэн тойрондоо хэмжээгүй их долгисол үүсгэдгийг Хаббл дурангийн тусламжтай ажиглан энэ орон зайд хэт их татах хүч хуримтлагдаж байгааг, түүгээр ч зогсохгүй биет хар нүх рүү хэт ойртох үедээ хонх адил жингэнэн дугардгийг тогтоожээ. Энэ бол 250 сая гэрлийн жилийн тэртээх хар нүхний орчмоос гарч байгаа дуу авиа бөгөөд жинхэнэ хөгжмийн нот гэж хэлж болно. Хар нүх рүү унаж байгаа биет түүнийг тойрсон зээрэнцэг үүсгэх ба энэ дуу авиа зээрэнцгийг туулж гарсны дараа хүний чих хүлээж авч чадах давтамжтай болдог, үнэхээр 57-р октав дээр дуугарч байгаа си бемольтой адил сонсогдоно. Одон орончид хар нүх бол сингулярность буюу огторгуй дахь цэгнүүд гэж таамагладаг. Тодорхой хэлбэр, эзэлхүүн байхгүй боловч хязгааргүй нягттай. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.113) 2016-05-25 19:16
      • 0
      • 0

      Галактикийн болон нарны аймгийн тоо төсөөлөшгүй, хар нүх төсөөлөшгүй, үүссэн нь төсөөлөшгүй, ер нь сансар огторгуй төсөөлөлөшгүй шүү дээ. Төсөөлөшгүйг төсөөлөхөд гайхамшигтай...

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.113) 2016-05-25 19:16
      • 0
      • 0

      Галактикийн болон нарны аймгийн тоо төсөөлөшгүй, хар нүх төсөөлөшгүй, үүссэн нь төсөөлөшгүй, ер нь сансар огторгуй төсөөлөлөшгүй шүү дээ. Төсөөлөшгүйг төсөөлөхөд гайхамшигтай...

      Хариулах

    • дуяа

      (103.57.95.158) 2016-01-16 22:02
      • 0
      • 0

      сансар, галактикийн хязгааргүй уудамын дүрслэлийг буддын гүн ухаан,тарни,дууны долгионтой холбон төсөөлөхөд гайхамшигтай санагдлаа

      Хариулах

    • bayrlalaa

      (210.222.140.229) 2015-01-20 00:42
      • 0
      • 0

      Vneheer gaihaltai bolj

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.159) 2015-01-12 12:53
      • 0
      • 0

      Маш сонирхолтой байлаа баярлаллаа

      Хариулах

    • zochin

      (202.21.113.138) 2015-01-08 19:04
      • 0
      • 0

      tiim hemjeenii narnii aimag baiga bol her ih garig baigaag tusuulhud uneheer berh shvv.tgeheer delhii baitugai amidral haa negtee baij l baigaa ....

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.1) 2015-01-08 11:42
      • 0
      • 0

      malaa ali neg govid ochood elsiig ni toolood uz geed bga ym bish uu tegeed heden narnii aimag bdagiig baragtsaalah bh

      Хариулах

    • Зочин

      (182.160.35.150) 2015-01-08 10:05
      • 1
      • 0

      Sansar ogtorguid niit heden Narnii aimag bgaa ve ?

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.58) 2016-05-13 11:35
      • 0
      • 0

      Hen ch hariul j chadahgvi baih. Ene gereltej baiga od bvgd narnii aimag gj bodhod her ih baihuu

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.102) 2016-09-20 01:12
      • 0
      • 0

      Narn aimag orsblon ertonstod mash olon bii

      Хариулах