Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо хуралдлаа

Twitter Print
2015 оны 01-р сар 07-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18.00 цагт хуралдлаа. Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Дундговь, Дархан-Уул аймгийн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт 7 хүн багтдаг байна. Эдгээр гишүүд хуралдаж, дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зарлан явуулахаар болжээ.

Мөн Нийслэлийн намын зөвлөлдөх хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор зарлан явуулахыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодод даалгасан байна. Нөхөн сонгууль явуулахдаа Үндсэн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллахыг Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт үүрэг болгожээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • дада

      (119.40.97.91) 2015-01-07 14:39
      • 0
      • 0

      Ардчилсан намд ардчилал байхгүй болоод удаж байна. Дотоод сонгууль явуулна гэдэг нь энгийн гишүүд, олон түмэнд жинхэнэ ардчилалтай юм шиг сонсогдож байгаа боловч шат шатны засаг дарга нар өөрийгөө дэмждэг нөхдүүдээ оруулах гэж л шудрага гишүүдээ зайлуулах арга болж дээ.

      Хариулах