
Удахгүй 100 жилийнхээ ойг угтах гэж буй Монголын залуучуудын холбооноос жил жилийн оны шилдгүүдийг тодруулдаг “Next Stop” надмыг зохион байгуулахаар нэр дэвшигчдээ зарлажээ.
Өмнөх жилүүдэд “Next Stop”-ийн оны шилдгүүдийг “Оны шилдэг улстөрч”, “Оны шилдэг бизнесмэн” гэсэн хоёр номинациар шалгаруулдаг байсан бол энэ удаа “Оны шилдэг нийгмийн зүтгэлтэн”, “Оны шилдэг хүмүүнлэгийн үйлстэн” гэсэн хоёр шинэ номинацийг бий болгожээ.
Сонирхолтой нь энэ удаагийн “Оны шилдэг улстөрч”-д өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг МАН-ын дарга У.Хүрэлсүх магнайлж, араас нь хотын дарга Д.Сумьяабазар дагаж, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, гишүүн Т.Доржханд, Ц.Туваан, С.Одонтуяа нарыг дэвшүүлжээ. Нэр дэвшигчдийг “Үзэгчдийн санал” буюу интернэт санал асуулгаар өрсөлдүүлж, “Оны шилдэг”-ийг тодруулах юм байна.
А.Анар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(43.250.126.130) 2020-12-24 15:03За Сумъяабазар,Нямбаатар нар бол ичих хэрэгтэй.
Хариулах