Боргоцой булчирхай нь чулуужиж гэмтсэн хүмүүс гутранги, сөрөг бодолтой, харгис болох магадлалтай

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 19:24 цагт
Мэдээний зураг,

Алив зүйлс бидэнд таалагдаад эхэлнэ гэдэг нь бид түүнээсээ хамааралтай болж эхэлж байна гэсэн үг. Энэ нь юу ч байж болно. Эд зүйл, элдэв зуршил, хүн, үзэл баримтлал, үйл хөдлөл г.м. Фейсбүүк  дээр бичих нь ч хүртэл адил. Таалагдана гэдэг нь сэтгэлд тааламжтай мэдрэмж төрнө гэсэн үг. Тархинд энэ нь ердөө маш нарийн нейвроны холбоос үүсгэж эхэлдэг. Ганцхан нарийхан утас төдий энэ холбоос нь тухайн зүйлээ хийж давтах тутам улам бэхжиж алсдаа тасрахааргүй бөх гагнаас болж хувирдаг. Яг л өндөр хурдтай интернетийн өргөн зурвас мэт. Тэгэхээр бид ямар нэгэн зүйлээс хамааралтай болох нь ухамсарт маань байгаа таашаал авч жаргалыг мэдрэх гэсэн бидний төрөлх хүсэл зорилгын илрэл юм.

Энэ амьдралд уг нь бид чинь жаргах гэж л ирсэн гэдэг шүү дээ. Жаргал гэдэг нь дуртай зүйлээ хийснээр сэтгэл ханамж авах мэдрэмж гэж хэлж болох байх. Энэ хорвоод бидний хийж буй бүх зүйл маань өөрийнхөө жаргалыг бодох бодлоос эхтэй байдаг. Тухайн жаргалыг өгөгч зүйл нь биднийг татаад байгаа бус бид өөрсдөө л түүнийгээ татаад байгаа юм. Үүнийг үйлийн үр хэмээнэ. Үрийг нь тариагүй бол үйл үүсэхгүй. Энэ нь бидэнд сонголт хийх боломж бийг хэлж буй. Сонголт хийж мэдэхгүй, насанд хүрээгүй зэргээс болж нэгэнт үүссэн муу ангилалд багтах зуршил, үйлийн үрээс ангижирч салах, ядаж л тэрэндээ татагдах хүчийг сулруулах боломж бидэнд үргэлж байдаг. Гол нь хүсэхгүйдээ л түүнийгээ олж хардаггүй.

Хуучцуул ярьдаг даа. Юмыг сонирхож болно. Харин сэтгэлээ бүү өг гэж. Сэтгэлээ өгнө гэдэг нь буцаад түүнээсээ уягдан гинжлэгдэнэ гэсэн үг. Мэдээж сайн үйлс, бусдад тус болохын тухайд бол өөр асуудал л даа. Зарим зүйлийг хэсэгхэн зуур сонирхоод орхих үе байдаг. Тэгээд мартдаг. Гэхдээ энэ нь бүрэн арилж алга болдоггүй. Тохироо нь бүрдээд ирэхээр уг санамжийг сэргээх команд өгөгдмөгц яг өчигдөрхөн мэт тод санагдаж сэргэдэг.

Энэ нь энерги хадгалагдах хуулийн жишээ юм. Бидний хийсэн үйл хөдлөл, бодол санаа бүгд маш нарийн энергийн түвшинд бичигдэн үлддэг. Өөрөөр хэлбэл сүнсэнд хадгалагддаг. Физик бие маань задран алга боловч сүнс буюу оюуны бие маань цааш үргэлжлэн оршдог. Үүнийг ойлгоогүй зарим хүн, залуус энэ биеэ үгүй хийчихвэл бүх бэрхшээл дуусна гэж эндүү боддог нь тун харамсалтай. Сүнс буюу маш нарийн оюуны биед чинь энергийн түвшинд бичигдсэн мэдээлэл нь тэр чигээрээ хамт явнаа л гэсэн үг. Тэгээд энэ сүнс гээч оршихуй маань дараа дахин хүн болж өөрөөр хэлбэл хүний биеийг олж төрвөл тэр төрөлдөө урьд насандаа хийж байсан зүйлүүд нь эргэн давтагддаг. Учир нь үйлийн үрийн хуулиар. Санах ойд бичигдсэн файлууд түүнийг нээж унших боломж бүрдмэгц дэлгэцэн дээр өнгөтөөр кино үзэх мэт бүх зүйл давтагддаг.

Тэгэхээр тэр бичлэг, кодлогдсон мэдээллийг устгах, дахин replay хийх боломжгүй болгох арга байна уу?

Ямартай ч эхний ээлжинд хүн өөрөө сэтгэлийн тэнхээ нөр их тэвчээрийн үр дүнд сэтгэлээ тогтоож номхотгож болно. Бодох бодол, хэлэх үг яриа зэргээ өөрчилснөөр маш их өөрчлөлт хийж болно. Энэ талаар Үг хүчтэй хэмээх бичвэртээ цухас дурдсан бий. Эдгээр бүх асуудлууд нь гагцхүү бидний ухамсарт, бидний дотор л болоод байгааг дахин санаарай. Элдэв хүнд хөнгөн өвчин тусах нь санамсаргүй зүйл биш. Харин бид хэт гадна хорвоогийн үзэгдэлд автаад, дотоод ертөнцөө тоохгүй мартаж, хоорондынх нь уялдаа зохиромжийг үл тоосныг залруулах, дотоод руугаа анхаарлаа чиглүүлэх учиртайг маань сануулж элдэв өвчин гэгдэх зүйлс биднийг тодорхой хэмжээнд цэвэрлэх ариутгах хэрэгсэл болж гарч ирдэг гэж ойлгоход нэг их буруутах юмгүй. Тэгээд ч биеэс гадна орших өвчин гэж байдаггүй . Гэвч энэ нь бас л 100% үйлийн үрийг угааж чаддаг биш..

Бүрэн төгс байдлаар тэдгээр мэдээлэл, кодлогдсон ой санамжийг устгах арга бол ердөө бясалгал төвлөрөл хийж гэгээрэлд хүрсэнээр энэ асуудлыг нэг мөр шийдэж болно.

Бясалгал гэхээр олон хүн боргоцой хэлбэрийн булчирхайн тухай ярьж байгааг мэдэж байгаа байх.

Pagvan: Боргоцой булчирхайн нууц

Энэ нь The pineal gland гэгддэг. Энэ булчирхай нь өдрийн цагаар сератонин хэмээх даавар , харин гэрэл багасаж шөнө болоход мелатонин ялгаруулж эхэлдэг. Сератонин нь цусны даралт, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог. Хүн тайван амгалан байх нь үүнээс хамаардаг. Энэ даавар дутагдаад ирвэл хүн ууртай, хэрцгий болдог. Харин мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг ба хөхтөн амьтдын биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг байна. Харин унтаж байхад гэрэл тусах ч юм уу компьютер асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг. Ингээд багасаад байвал чихрийн хоёр дахь хэлбэрийн шижин, түрүү булчирхайн эсвэл хөхний хавдар үүсах урьдал нөхцөл болдог нь тогтоогдсон байна. За хэсэг хадуурчихлаа. Бясалгал хийхэд энэ булчирхай идэвхждэг.

Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг байна. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ. Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш л дээ. Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадгалдаг чанартай. Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог байна.

Өөрөө хэлбэл бясалгагч хүн цэвэр ариун сэтгэл зүрхтэй байх шаардлагатайн цаад учир нь тийм зүрхнээс (чакранаас) дээш гарах гэрэл боргоцой булчирхайг маань идэвхжүүлэхээд зогсохгүй түүнийг хамгаалдагт оршдог гэнэм. За яг л дээр хэлсэн бодисын тусламжтайгаар болор мэт дээд тунгалаг хэлбэлзэл вибраци бүхий гэрэл ялгарах нь бидний нарийн биед гүн бичигдэж кодлогдсон мэдээллүүдийг бүрэн устгаж чаддаг байна. Энэ нь гүн төвлөрөл, бясалгалын самадид орсон түвшинд явагддаг процесс юм. Энэ нь мөн л бидний биед явагдаж буй биохимийн нарийн урвалын тухай асуудал юм. Ийм учраас л эрдэнэт хүний бие хэмээн нэрлэх нь аргагүй юм. Мөн гүн бясалгалын үеэр хүн мянган нар мэт маш тод гэрэл олж хардаг нь үүнийг л хэлсэн санаа.

A Focus on Agomelatine - Mechanism of Action and Efficacy

Нэг чухал асуудал бол энэхүү гайхамшигт булчирхай маань fluor буюу фторт хамгийн ихээр хордож гэмтдэг нь нэгэнт тодорхой болсон. Иймээс л газар газрын бясалгагчид фтортой оо, фтортой амны ус зэргээс маш их болгоомжилдог. Фтор нь энэ булчирхайг зүгээр л чулуужуулж орхидог байна. Яагаад ч юм энэ булчирхай биед орж ирсэн фторыг хамгийн ихээр өөртөө татдаг чанартай. Ингэж боргоцой булчирхай нь чулуужиж гэмтсэн хүмүүс их гутранги, юмыг дандаа сөргөөр боддог хардаг, эсвэл их харгис болох магадлалтай.

За баахан нуршлаа. Энэ биенд чинь эрдэнэ нуугдаж байгааг хэлж санууллаа. Үүнийгээ түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө л мэд дээ. Энэ чинь л жинхэнэ утгаараа энэ амьдралынхаа эзэн нь бол чи өөрөө гэдгийг хэлж байгаа юм шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.