Оросууд эсгий гутлын үйлдвэрлэлээ сэргээж байна

Twitter Print
2015 оны 01-р сар 08-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ өвлийн улиралд өмсдөг байсан “Валенки” гутлынхаа үйлдвэрлэлийг сэргээсэн байна. Олон жилийн турш Оросын ард түмэн эдэлж хэрэглэж ирсэн энэ гутал сүүлийн хэдэн жил эх орондоо ч нүдний гэм болжээ. Одоо сэргээгдэн дахин үйлдвэрлэгдэх болсон “Валенки” гутлыг хатгамал, чимэглэл, шинэ хэв загвартайгаар урлаж, худалдаалахаар болсон талаар тус улсын төв хэвлэл болон гадаадын зарим мэдээллийн агентлагууд мэдээллээ.

Эсгий гутал нь хүйтэнд дааруулдаггүй, дулаан чанартай ч ул нь эсгийгээрээ тул ус нэвтэрдэг, амархан цоордог сул талтай байсан тул оросууд гадуур нь резинэн углавч буюу галош өмсдөг байсан. Харин шинээр үйлдвэрлэх “Валенки” нь ус нэвтрүүлэхгүй бөгөөд -40 хэмийн хүйтэнд ч хайрахгүй, дааруулахгүй байхаараа давуу талтай гэнэ. Түүнчлэн валенкиг өмнө нь нэг л өнгөөр үйлдвэрлэгддэг байсан бол одоо саарал, бор гээд  олон өнгөний сонголттой, хээ хуар, өвөрмөц сонин гоёл чимэглэлтэй, орчин үеийн дизайнтай ч урлах гэнэ.

 

Оросын уламжлалт энэ эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл анх 19-р зууны үед хувийн жижиг гар үйлдвэрлэлээр маш амжилттай хөгжсөн байна. Харин 1930 онд анхны улсын үйлдвэр эх сууриа тавьж байжээ. Гар ажиллагаанаас үйлдвэрийн аргад шилжсэнээр 1920-иод онд өдөрт 80-90 эсгий гутал үйлдвэрлэдэг байсан бол 1969 он гэхэд өдөрт 650 гутал үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ. 

Харин 2006 онд эсгий гутлын үйлдвэрт Итали улсын техник, технологи нэвтэрснээр эсгий гутал элдэв хатгамал зураг чимэглэл, орчин үеийн дизайнтай хийгдэх болсон аж. Харин одоо энэ үйлдвэр сард 17 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Эсгий гутлын үйлдвэрлэл шат дамжлага олонтой, боловсруулалт удаан, гар ажиллагаа ихтэй зэрэг төвөг чирэгдэл ихтэй ч уламжлалт энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дахин сэргээж байгаад Оросууд баяртай байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй энэ өвөл Австри улс руу гаргаж эхэлжээ. Америкийн зах зээлд ч гаргахаар ярилцаж байгаа тухай бас дурджээ.

 Эх сурвалж: Reuters
 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.179.11.62) 2015-11-01 21:34
      • 0
      • 0

      Yamar goe gutlud ve ikh dulan baikhda mongold orj irsen bolovu avakh yumsan

      Хариулах

    • zochin

      (202.179.11.62) 2015-11-01 21:34
      • 0
      • 0

      Yamar goe gutlud ve ikh dulan baikhda mongold orj irsen bolovu avakh yumsan

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.204) 2015-01-08 15:41
      • 0
      • 1

      Бизнес эрхлэгчдээ оруулаад ирээч, авмаар байна.

      Хариулах

    • Зочин

      (49.0.161.176) 2015-01-08 14:18
      • 1
      • 0

      Битгий хуцаач, Монголчууд эсгий гутлаа өөрсдөө үйлдвэрлэж, дайны үед Улаан армийг хангадаг байсан юм. Ямар хөгийн маанаг хүүхэн бэ?

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-08 17:09
      • 0
      • 0

      Юунд ингэж гахай нохой болдог байнаа. Эрүүл мэндээ бодоо, хө.

      Хариулах

    • иван

      (202.170.80.25) 2015-01-08 13:59
      • 0
      • 0

      монгол эсгий гутал шдээ. бас валенка гээд брэнд болгочиж. оросууд монголын эсгий гутлыг дахин үйлдвэрлэж байна гэж нэрлээ мөнхбаяраа

      Хариулах

    • irgen

      (150.129.142.73) 2015-01-08 12:12
      • 0
      • 0

      za,neg saihan gutal avch omsoy baiz,hodoo yavahad naidvartai

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-08 11:46
      • 0
      • 0

      яасан хөөрхөн гутлууд вэ. Ботогноос дээр юм биш үү.

      Хариулах