
АН-ын дарга асан С.Эрдэнэ АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, АН-ын Үндсэн дүрмийг хууль бусаар өөрчлөх гэж санаархсан гэх үндэслэлээр түр эрхийг нь цуцлаж, чөлөөлөх тушаалыг гаргажээ.
Түүнчлэн "Дүрмийн бус, хууль бус. Ц.Туваан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын дүрмийг зөрчиж их хурлыг хуралдууллаа. Иймд энэ их хурлын шийдвэр хүчингүй" хэмээн мэдэгдсэн байдаг.
Ардчилсан намын Х их хурал хоёр өдөр хийхээр төлөвлөсөн ч, цар тахлын улмаас энэ сарын 18-нд дуусгажээ. Хуралд 2100 орчим төлөөлөгч оролцсон юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.