Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс коронавирус илэрлээ

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах тус дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрчээ. Тиймээс дүүргийн эмнэлгийг амбулатори, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг битүүмжилж, цагдаагийн хамгаалалтад авсан байна. 

Мөн ХӨСҮТ-өөс шинжилгээний багийн ажилтнууд ирж тус эмнэлгийн дотор, амьсгалын замын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүд болон ажилчин, алба хаагч нарын 200 орчим иргэдээс шинжилгээ авчээ. Улмаар анхны хавьтал 23 иргэнийг тогтоож ХӨСҮТ рүү авч явсан байна.

Үүнээс гадна халдвар илэрсэн иргэнтэй хамт эмнэлэгт нэг өрөөнд хэвтэж байгаад гарсан Баянзүрх дүүргийн 27- р хорооны иргэнийг тогтоон, арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус мэдээллээр тухайн иргэн нь халдвартай тохиолдлын ойрын болон дам хавьтал биш бөгөөд шинэ голомт байж болзошгүй гэж яаралтай арга хэмжээ авчээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.