
- Шөлөө амттай байлгах гэж байгаа бол хүйтэн усанд махаа хийж чанана. Хэрэв махаа чухалчилж амттай томхон мах чанах гэж байгаа бол буцалж буй халуун усанд чанана.
- Хамгийн ширүүн гал дээр буцлангуут галаа багасгаж маш бага галан дээр удаан чанана.
- Махыг чанахаас өмнө заавал угааж хэрэглэнэ.
- Шөл буцлангуут дээр нь хөвсөн нитгэл, тосыг байнга шүүж авч хаяна.
- Давсыг хамгийн сүүл хавьд хийнэ.
- Усаа анхнаасаа их хийнэ. Бага ус хийчихээд нэмж хийгээд байвал амтгүй шөл болно.
- Мах чанах бол том бөөрөнхий сонгино, бүтэн лууван, чинцай( celery) хийж чанана.
- Махыг маш бага гал дээр 2-3 цаг чанана. Гаргахаас 1 цагийн өмнө бөөрөнхий хар перец, 30 минутын өмнө лаврын навч хийнэ.
- Шөлийг тунгалаг болгохын тулд шүүж аваад хөргөөд өндөгний цагаан хийж хутгаад шүүнэ.
- Маргааш эсвэл өдөр нь өнөө орой ямар хоол хийх вэ гэж төлөвлөөд махаа гаргаж сайн гэсгээх хэрэгтэй.
- Ж нь хөц будаатай шөл хиймээр бол урд өдөр нь хүйтэн усанд дэвтээчих хэрэгтэй, мөн вандуй ...
- Би ж нь: шөлтэй хоол хийхдээ хэдэн яс, мөн махаа хэсэг бүхлээр нь голцуу чаначихаад дараа нь бүх юмаа болгосны дараа нимгэвтэр хавтгай зүсээд хийдэг. Бас ястай махнаас их мах мулз томоороо гараад ирдэг. Мах их илүү гардаг. Түүнийгээ хөлдөөгчинд хийчихээд дараа нь хиамны оронд салатанд хэрэглэчихдэг.
- Шөлтэй хоолны махыг шууд хэрчээд хийхээр бол хөлдүүвтэр байгаа дээр нь нимгэн зороод хийвэл тохирно, түүнээс дөрвөлжин, гурвалжин хэрчвэл хатуу мах таарвал тиймхэн.
- Гурилтай шөл хийхдээ гуриландаа ганц өндөг хийгээд нухвал нялцайхгүй зажлууртай сайхан болно.
- Борщ хийхдээ лууван, сонгино, хүрэн манжингаа томатны пасттай хуурч жигнээд дээр нь лимоны шүүс хийвэл хүрэн гүн өнгөө алдахгүй, хадгална.
- Солянка шөл хийхдээ махаа томоор нь чанаад, утсан хиам, сосиска, дарсан огурцы, олив( маслянка) жижиг дөрвөлжин хэрчээд хийнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.