
Орц:
Гурил-192гр
Хөөлгөгч-1/4 ц/х
Давсгүй масло-113гр
Элсэн чихэр-150гр
Ваниллийн экстракт-1 ц/х
Өндөг-1ш
Өндөгний цагаантай түрхлэг
Өндөгний цагаан-1ш
Сахрын нунтаг-250гр
Крахмал-0,5 ц/х
Лемоны шүүс- бага зэрэг
Хийх арга:
1. Жигнэмэгээ хийхдээ эхлээд масло, элсэн чихэр болон ваниллийн экстрактаа цугт нь маслоо цагаартал нь миксердээд өндгөө нэмээд холилдтол нь үргэлжлүүлэн миксердэнэ.
2. Хөөлгөгч болон гурилаа шигшээд хусуураар зуурмагтайгаа холиод 2 хуваагаад хөлдөөгчинд 1 цаг амраана.
3. Амраасан зуурмагаа хэт нимгэн биш элдээд хэвлээд 180 градуст 8-10 мин жигнэнэ. Үзүүрээрээ шаргал болтол нь.
4. Өндөгний цагаантай түрхлэгээ хийхдээ нунтаг сахраа болон крахмалаа шигшээд дээр нь өндөгний цагаанаа хийж өндөр хурд дээр 5 мин дараа нь лемоноо дусаагаад дундаж хурд дээр 3 мин миксердэнэ.
5. Бэлэн болсон түрхлэг чинь нилээн барьцалдсан байх ёстой. Ингээд хувааж өгөөд өнгө оруулна. Ус бага зэрэг хийж өгнө. хэт шингэн биш өтгөндүү.
6. Хөрсөн жигнэмэгэн дээрээ эхлээд хүрээ хийж өгөөд тэгээд дараа нь түрхлэгээ бүрэн хийж өгнө.
7. Хүссэнээрээ чимэглэж өгөөрэй. Сайн бас хатаах хэрэгтэй шүү.
Эх сурвалж: Juno Mamabaker
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.