Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 06-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөөд байна.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийхнөө бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны дотоод, гадаад байдлын чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болдог учир улс оронд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн ярина гэсэн хүлээлт улс төрийнхөн болон олон нийтийн дунд үүсчээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.