Төрүүлсэн хүүхдээ тэжээж тэтгэх нь төрийн биш эцэг эхийн үндсэн үүрэг

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Би ажил хийхийг хүсдэггүй, бор гэрээ цэмбийтэл цэвэрлэж чаддаггүй идсэн уусан хоолны үлдэгдэл, цайны шаараа саванд нь хатаачихсан, зунгааралдсан үстэй хүний өмнөөс хүүхэд гаргасан мэт албаартдаг амаа ангайж суудаг хүмүүст үнэн голоосоо дургүй.

Аль ч улсын засаг төр ийм хүмүүст тусалж байдгаа бардаг. Ийм дүр зурагтай, ядуус гэх тодотголтой хүмүүс байгалийн гамшигт өртсөн хүмүүсээс тэс өөр, хэдэн үеэрээ байгаа засаг төрөө шимэгчилж амьдардаг. Хүүхэд болгоны тоогоор нь мөнгө өгч байна. Түлшний үнэ 50% хямдруулав, Цахилгааны үнийг тэглэлээ. Утаа хянагч үнэгүй өглөө. Янданг нь хөөлж, гал түлэхийг нь заалаа.

Хүнсний талон олголоо. Эерэг сэтгэлтэй хүн, байгууллага, гадаадын хандиваар мөнгө босгож хүнсний багц тарааж байна. Өрх бүрээс нэг хүнд үнэгүй шинжилгээ хийж өгч байна. Алдаа оноотой ч эмч цагдаа, төр засаг иргэн бүрээ хамгаалж эндэгдэл гаргахгүйн төлөө ажилласаар байна. Гэхдээ төр буруу бодлогоо өөрчлөхгүй өчнөөн жил амаа ангайсан бүхэнд өт шиг бяцхан хоол шидэж өгч, массын ихээхэн төлөөлөл болох эмзэг давхрагат мөнгө талон өгсөөр байх юм. Энэ давхрага улс бүхэнд байдаг гэж андуурч болохгүй.

Эднээс салах амархан энэ хүмүүсээ нийгэмшүүлж, соён гэгээрүүлж, өөрсдөөр нь өөрийгөө, хяналтгүй гаргаж буй хүүхдүүдийг нь тэжээлгэх хэрэгтэй. Эдэнд ажлын байр гаргаж өгөх ёстой. Ийм том армийг зөвхөн сонгуульдаа ашиглах гэж албаар ядуу байлгах ёсгүй. Хүүхэд төрүүлсэн л бол тэднээ хүн болгох, өсгөх, төлөвшүүлэх, амьдарч чадах дархлаатай болгох нь эцэг эх болсон хүмүүсийн үүрэг. Хүүхэд хийхийг нь төр заагаагүй бол өсгөх, хооллох, хувцаслах дайны ажилдаа эцэг эхчүүд өөрсдөө ханцуйгаа шамал. Төр мундахгүй ихийг хийж байгаа нь үнэн. Шалдан хүүхдийн зураг цахим орчинд тарав. Үнэндээ гэр бүл төлөвлөлт, үүрэг хариуцлага гэж юу ч байдгийг мэдэхгүй сэтгэцийн асуудалтай иргэдээ улс бүхнээс илүү анхаарах л чухал.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.