Киевийн иргэн минутанд 416250 үгийг уншиж рекорд тогтоожээ

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Хурдан уншлага бол олон эрдэмтэд, бүтээлч хүмүүс, зохиолчид, ерөнхийлөгч нар хүртэл эзэмшихийг хичээсэн маш түгээмэл шинжлэх ухаан юм. Киевийн залуу, охин хоёр үнэмлэхүй амжилтанд хүрч чаджээ.

Нэг минутын дотор хүн хичнээн үг уншиж чаддаг вэ? Киевийн иргэн Ира Иваченко 16 насандаа 163333 үг уншиж, уншсан үгнийхээ мэдээллийг бүрэн ойлгодог хэмээжээ. Энэ баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор үзүүлжээ. Үүнтэй ижил албан бус рекордыг түүний нутаг нэгт Евгений Алексеенко тогтоосон. Тэрээр минутанд 416,250 үгийг уншиж хурдаа үзүүлэв.

Киевт энэ амжилтыг 1989 оны 9-р сард 20 хүний өмнө анх тогтоосон юм. Тэрээр мөн 16 настай байсан бөгөөд 30-40 секундын дотор зузаан сэтгүүл уншиж, нэг минутын дотор дундаж хэмжээний ном уншсан байна. Евгений бол номын агуулга, өрнөлийг олон цагаар дахин ярьж чаддаг байсан бөгөөд хамгийн жижиг нарийн ширийн зүйлийг ч алгасалгүй эргэцүүлж тайлбарлаж чаддаг байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.