Г.Алтанхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах эрхтэй гэв

Twitter Print
2015 оны 01-р сар 06-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож улмаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх  хурал өчигдөр болсон. Харин шүүхээс түүнийг найз бүсгүйнхээ аминд хүрээгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл түүнд үүсгээд байсан Хүнийг санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж, 3 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Энэхүү шүүхийн шийдвэрийн талаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. ДЭХАШ-ны нэгдүгээр шүүхийн ОНХА-ны мэргэжилтэн Л.Мөнхтуяа олон нийтэд эргэлзээ төрүүлээд байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийн прокурорын дүгнэлтийг танилцуулсан юм.

Прокурорын дүгнэлт нь "Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Гонгоржавын Алтанхүүг 2013 оны аравдугаар сарын 4-ны өдөр СБД-ийн 10-р хороо 21-р байрны 12 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Цэдэн-Ишийг зодож зүүн хавирганы 5, 6-р үеийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн 2013 оны арваннэгдүгээр сарын 3-наас 12-ны өдрүүдэд Б.Цэдэн-Иштэй маргалдан зодсон. Үүний улмаас зүүн нүдний дээд, доод хөхрөл, зүүн хацар, хамар, доод эрүү, баруун мөр, баруун зүүн гарын бугалга, тохой, шуу, сарвуу, баруун зүүн гуя шилбэнд цус хуралт, зүүн тавхайн цус хуралт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шууд санаатайгаар учруулж, доргиосны улмаас олон эрхтний дутагдалд оруулж, амь насыг нь хохироосон гэх хоёр үйлдэлд нь прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Мөн 2013 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талийгаач Б.Цэдэн-Ишийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтүүдээр талийгаачийн зүүн 5, 6-р хавирганы хугарал, зүүн нүдний дээд, доод хөхрөл, зүүн хацар, хамар, доод эрүү, баруун мөр, баруун зүүн гарын бугалга, тохой, шуу, сарвуу, баруун зүүн гуя шилбэнд цус хуралт, зүүн тавхайн цус хуралт бүхий мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй" гэж гарчээ.

Харин талийгаач нь хордлогын гаралтай элэг, цөсний цоргоны үрэвслийн улмаас элэг, бөөрний дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн дараагийн шинжээчийн дүгнэлтэнд цогцосыг оршуулсан газраас нь гарган, бүрэн бүрэлдэхүүнтэй дахин шинжилсэн байна. 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр гаргасан сүүлийн шинжилгээний 54 тоот дүгнэлтээр дээрх хоёр дүгнэлтийг үгүйсгээгүй боловч "талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэг, цөсний эдийн үхжилт үүссэний суурин дээр доргилт нөлөөлж цөсний суваг хүүдийн хана гэмтэж цус шүүрсэн" гэсэн дүгнэлт гарчээ.

Гэхдээ дээрх шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус байсан учир шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхээс нэмэлт шинжээч томилсон. Энэхүү нэмэлт шинжилгээний дүгнэлт нь "талийгаач Б.Цэдэн-Ишийн биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтлүүд нь дангаараа цөсний ханын гэмтэл үүсгэхгүй болно. Эдгээр гэмтлүүдээс хэвлийн цээжний доргилт үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна" гэж гарсан байна.

"Хэрэгтэн Г.Алтанхүү нь талийгаачийг зодож, биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь үхэлд хүргэх шалтгаан болоогүй" гэж шүүх дүгнэсэн аж. Өөрөөр хэлбэл талийгаач Б.Цэдэн-Ишийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн макро, микро шинжилгээний дүгнэлтүүдээс гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Иймд хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдох боломжгүй тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-р зүйл болгон өөрчилж, шүүгдэгч Г.Алтанхүүг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Алтанхүүд 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 буюу бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг нь тогтоож Г.Аланхүүг 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүлийн 5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр болсон.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон хоногийг хорих хугацаанд нь оруулан тооцохоор  анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор шийтгэх тогтоол биет байдлаар гарна. Үүний дараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөшөөрөхгүй гэж үзвэл Эрүүгийн хэргийн давж заалдах 10-р шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах эрх нь нээлттэй аж.

Харин шүүх хурлыг шүүсэн шүүгчид нөлөөллийн мэдүүлэг өгсөн талаар тодруулахад “Бүх шүүгчид нөлөөллийн мэдүүлгийг хавтаст хэрэгт өгдөг” гэж хариулсан юм. Харин энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учир шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг олон нийтэд дэлгэх боломжгүй юм байна.

Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт олон нийт эргэлзэж байгаа. Тухайлбал 99.1-д заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн нэг зүйл заалтыг нь хэрэгсэхгүй болгожээ. Үүний учир нь Эрүүгийн хуулинд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлтэй гэдгийг хэллээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zuvluhud

      (69.143.160.42) 2016-11-22 09:53
      • 0
      • 0

      Hohirogchid iu hiigeel bdiin bol ar geriinhen n bas mungu avch in bishuu Uguiee ium bol ene nohriig ochood bas zodood alchaach tegeed uheld hureheer zodoogui geel suuj baihad bolhiin bishuu

      Хариулах

    • huuli

      (61.134.101.67) 2015-03-04 20:45
      • 0
      • 0

      ene huljaichiig hardaa yuch boloogui yum shig kamer garaaraa haagaad zogsoj baidag hen be? tertei tergui bi yalna gesen shig...goliison pizda nadtai taaraasai zodoj tamlaj baigaad alah yumsan. ger buliinheniin bas alah yumsan

      Хариулах

    • өмгөөлөгч

      (122.201.20.206) 2015-01-07 15:20
      • 0
      • 0

      Шүүх үнэхээр шинжээчийн дүгнэлтэнд ач холбогдол өгчээ. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар буцаасан байна, цогцсыг буцаан гаргаж дахиж шинжилгээ хийж, мөн нэмэлт шинжилгээ хийлгэхээр ч томилж, шүүх хуралд шинжээч нарыг ч байлцуулсан бна. шүүхийн шийдвэрийн хувьд хүнийг алсан эсэхийг шинжээчийн дүгнэлтээр л тогтоодог. Тэр дүгнэлтийг олон дахин хийлгэсэн боловч архины хордлогоос болж л нас барсан гэж гарч байсан бна. Шүүхийн шийдвэрт эргэлзэхээс илүүтэйгээр шинжээч нар үнэхээр зөв дүгнэсэн үү гэдэгт л давж заалдах шатны дараа дараагийн шүүх нь анхаараасай. Үнэхээр л бүрэн бүрэлдэхүүнтэй шинжээч нар томилуулаад 4н ч удаа шинжээчийн дүгнэлтээр архины хордлогын улмаас гэж гараад бгаа бол шүүхийн шийдвэр буруу гэж үзэх үндэслэлгүй юмаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-06 17:20
      • 0
      • 1

      Авлигатай тэмцэх газраар шалгуулах нь зүйтэй. Дэмжиж байна уу

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-06 16:05
      • 0
      • 1

      Хүн хуулийн дор төрж, хуулийн дор амьдарч, хуулийн дор үхдэг гэдэг. Гэтэл Монголд мөнгөтэй нь хуулийн дээгүүр амьдарч байгаа асар жишээний нэг нь энэ боллоо.

      Хариулах

    • huts

      (202.131.231.250) 2015-01-06 15:55
      • 0
      • 1

      zailaachee aluurching ingej davraaj bolohgui shde unen haana bnaa ene arai heterne nuguu zadlan hiisen emch nar hudal medeelel ugsun geed bsan yasan be emegteichuud ee bugdeeree temteh heregtei mungutei hun hun alaad yavj bh 3han jiliin yal avdag yatsan niigem be bugdeereitonil ta nar sainaa uzehgui shuu alilga avch bgaa ta nar ch bas aluurchin gesen ug zail

      Хариулах

    • huts

      (202.131.231.250) 2015-01-06 15:55
      • 0
      • 1

      zailaachee aluurching ingej davraaj bolohgui shde unen haana bnaa ene arai heterne nuguu zadlan hiisen emch nar hudal medeelel ugsun geed bsan yasan be emegteichuud ee bugdeeree temteh heregtei mungutei hun hun alaad yavj bh 3han jiliin yal avdag yatsan niigem be bugdeereitonil ta nar sainaa uzehgui shuu alilga avch bgaa ta nar ch bas aluurchin gesen ug zail

      Хариулах

    • Харуусал төрөөд ч баршгүй

      (103.229.121.246) 2015-01-06 15:23
      • 0
      • 1

      Цагдаа, прокурор, шүүхийг бүгдийг нь өмнөө сөхрүүлдэг арай ч дээ. Монголын хууль мөнгөтэй хүнд бүрэн утгаараа үйлчилж хүн алсан ч хаацайлаад өнгөрч байна. Гэтэл мөнгөгүй ядуу тарчиг амьдралтай иргэд нь хүн алах нь битгий хэл хулгай, дээрмийн хэрэг хийгээд 3-7 жилийн ял аваад шоронд сууж байна.Бас олон жил харгис нөхрийнхөө дарамтанд байсан эмэгтэй нөхрөө санаандгүй амийг нь хөнөөхөд 18 жилийн ял өглөө. Бас болоогүй талийгаач архичин нөхрийнх нь ар гэр гомдолтой гээд 25 жил ял төлөвлөж байсан гэдгийг Монголчууд бүгд үзсэн байх. Ийм байж болохгүй биз дээ. Аливаа улсад ард түмэн хамгийн хүчтэй нь байдаг. Гэтэл Монголд ард түмэн мөнгөтэй хүмүүсийн тоглоом болсоор дуусч байна даа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-01-08 16:15
      • 0
      • 0

      Бас шинжээч нарыг

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.67) 2015-01-06 14:09
      • 0
      • 2

      eoooo arail bish mongoliin huuli gej taniltai bol hongon tanilgui bol ih tusdag yum bn

      Хариулах