
Данийн судлаачид 20-50 насны 50 хүнийг 4 группт хувааж 6 сарын турш өдөр болгон:
A - групп 1 литр кола
B - групп 1 литр сүү
C - групп 1 литр кола zero
D - групп 1 литр ус тус тус уулгажээ.
Үр дүнд нь өдөр бүр 1 литр кола уусан группийн хүмүүсд шинжилгээ хийхэд элэгний өөхлөлт бусад групптэй харьцуулвал 143% ихэссэн байсан ба цусан дахь Триглицерид өөхний хэмжээ 32% ихэссэн, нийт Холестериний хэмжээ 11% ихэссэн байдалтай байжээ. Учир нь энгийн кола маш их сахарын агууламжтай байдаг.
Харин бусад группүүдийн үр дүн дотор өөхлөлтгүй гарсан ч Данийн судлаачид Кола zero буюу чихэр орлуулагч орсон ундааг дотор өөхлөлтөөс тусдаа эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан Коланд нугасгүй хүмүүсд хандаж хэлэхэд энгийн Кола-ны оронд Кола Zero ууж байх нь эрүүл мэндийн хувьд харьцангуй сөрөг нөлөө багатай шүү гэж зөвлөе.
Судалгаа: Maersk et al. American Journal of Clinical Nutrition 2012, 91, 283-289
Эх сурвалж: academic.oup.com
Доктор Билгүүн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.