Ном унших нь олон талын ашиг тустай

Twitter Print
2017 оны 08-р сар 06-нд 21:30 цагт
Мэдээний зураг,

1.  Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг

Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно.

2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай

Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм.

3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг

Хэрэв та ном уншиж байвал цаг зав чинь дэмий зүйлд зарцуулагдаагүй гэсэн үг. Ном унших нь компьютер ашигласанаас хялбар юм. Та ном уншиж байна гэдэг нь элдэв дугаарлал түгжрэлийг багасгаж, гудмаар хий хоосон сэлгүүцэхгүй, машин барьж агаар бохирдуулахгүй байна гэсэн үг.

4. Ном унших нь таныг харилцаанд сургана

Та өгүүлэх явцдаа өчигдрийн спортын үйл явдлын талаар телевизийн нэвтрүүлэгийн тухай ч юм уу өөр ямар нэгэн зүйл рүү ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж чадаж байвал таны ярих авьяас чинь хөгжиж төсөөлөн буй зүйлээ хялбархан илэрхийлж чаддаг болж байна гэсэн үг. Ялангуяа энэ нь бараг ном уншдаггүй хүмүүст илүү их өндөр сэтгэлдэл төрүүлнэ.

5. Ном унших нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай

Ном нь олон төрөл байдаг тул та хэзээ ч бүгдийг уншиж амжихгүй. Хэрэв бүгдийг уншиж дуусгая гэхэд хүний амьдралын хэд хэдэн үе ч хүрэлцэхгүй. Маш олон төрлийн номноос сонголт хийж уншиж болох боловч өөртөө хамгийн их хэрэгтэй гэсэн үнэхээр сэтгэл ханаж, авч болох тэр л номоо сонгон унш. Үүнийгээ олтол бүү шантар. Тэр амьдралыг чинь өөрчилж мэднэ.

6. Ном унших нь амар амгаланг бий болгоно

Багш нар, эцэг эхчүүд, насанд хүрэгчид хэн боловч ном уншиж байгаа хүүхдийг хараад хайр нь хүрч сэтгэлийн баяр эдэлдэг бөгөөд дараагийн удаа түүнийг яасан ч зэмлэдэггүй гэнэ.

7. Ном унших нь таны мөнгөнд хэмнэлттэй

- Ном нь цахим тоглоомоос хямд

Хэрэв ном унших дуртай бол танд найз нөхөд чинь бэлэг сонгохдоо ямар ч эргэлзээгүй дуртай номыг тань сонгоно /Таны анхаарах ганц зүйл бол хэрэгтэй номынхоо жагсаалтыг гаргасан байх хэрэгтэй. Энэ нь танд ашигтай/

Ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлтэй. Тэнд та ямар ч мөнгө төлөхгүй ном уншиж болно.

8. Ном унших нь оюун ухаанааа төвлөрүүлэхэд тустай

Хөгжим сонсож байхдаа ч юмуу ер нь хаа ч явсан эргэн тойрныхоо зүйлд анхааралаа сарниулахгүйгээр ном уншиж болдог. Туршлагатай уншигч телевизийн 4 суваг сольж үзэж байхдаа уншиж чаддаг байна. Хэрэв та өөрөө хүсэх л юм бол автомашин болон нийтийн тээврээр зорчиж байхдаа ч ном уншиж чадна.

9. Ном унших нь таны гадаад үзэмжинд эерэгээр нөлөөлдөг

Илүү жинтэй болохоос битгий айцгаа. Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог бөгөөд бусдыг бодвол арай хөнгөн байдлаар бэрхшээлийг туулж гардаг. Номтой нөхөрлөснөөр та оюун сэтгэхүйгээрээ уран зөгнөлт хүсэлдээ хөтлөгдөн бодол ухаанаараа хязгааргүй орчинд аялан явж чадна. Мөн таны оюун сэтгэхүйд номын үйл явдлууд кино мэт хөврөн үзэгддэг болохоор кино театрт попкорн идэж суух ямар ч шаардлагагүй болно.

10. Ном унших нь эцэг эхчүүдэд ашиг тустай

Хүүхэд хэрхэн ном уншиж түүнд автаж байгааг хараад ажил ихтэй ном унших завгүй хүмүүс хүртэл түүнд татагддаг. Ном уншихын жаргалыг мэдрүүлж байр баясгалан авчирсан уншигч хүүхдүүдээ эцэг эхчүүд нь ахин талархах болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.