Хэн нэгэнд сайхан хандахад хариу ньсайнаар ирэхгүй байж болно

Twitter Print
2020 оны 12-р сар 09-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Далай ламын ярилцлагыг үзээд дараах хэсгийг хуваалцахаар сонгов.

Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ:

Миний зүг харц тогтоосон хүн бүртээ би инээмсэглэн мэндлэхийг хичээдэг. Германд явж байхдаа нэгэн залуухан бүсгүй рүү инээмсэглээд толгой дохисон юм. Гэтэл өнөөх бүсгүй маань намайг гайхан ширтээд энэ машинд сууж буй лам яагаад инээгээд байгаа юм бол гэсэн байртай дургүйцэн ширвээд явж одлоо.

Эндээс дүгнэхэд сайхан сэтгэлээр хэн нэгэнд хандвал хариу нь заавал мөн сайнаар эргэж ирэхгүй байж болох бөгөөд харин сайн хариу нь өөрт чинь эхлээд тусах ба тэр нь чамд үлддэг байна. Би сайхан ааш ба бодолтойгоо мишээсээр үлдсэн гэв.

Д.Батсүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.