Умард Солонгосын удирдлагуудын халаа сэлгээг Япон улс онцгойлон анхаарч байна

Twitter Print
2013 оны 12-р сар 04-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

БНАСАУ-ын  удирдагч Ким Чэн Уны ойрын хамаатан БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны Дэд тэргүүн Чан Сон Тхэг огцорсны дараа Японы засгийн газар өнөөдөр шуурхай хуралдаан зарласан байна. Японы эрх баригчид энэ асуудалтай холбоотой аль болох их мэдээлэл цуглуулахаар бүхий л бололцоогоо ашиглаж байгаа аж. БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Дэд тэргүүнийг албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээллийг Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газраас уламжилсан байна. Энэ жил 67 настай Чан Сон Тхэг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны зохион байгуулах хэлстийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Ким Чен Унд хамгийн ойр дотно нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан. Тэрээр их удирдагч агсан Ким Чен Ирын эгчийн нөхөр бөгөөд Ким Чен Уны дэргэдэх улс орныг хамт олноор удирдах түр зөвлөлд багтаж байжээ. Өнгөрсөн сард Чан Сон Тхэкийн ойрын хоёр туслахыг бүх нийтийн өмнө цаазлан хороосны дараа тэрээр олны өмнө харагдаагүй аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.