Цагдаагийн ахмад Н.Түмэннасан хээр осгосон иргэнийг аварчээ

Twitter Print
2020 оны 12-р сар 08-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Хээр осгосон байдалтай ухаангүй хэвтэж байсан иргэнийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын алба хаагч олж, эмнэлэгт хүргэжээ. 

Тодруулбал, Өнгөрөгч бямба гараг буюу 12 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цагийн орчимд Баянхонгор сумаас Эрдэнэцогт сум руу явах замд /гармын ойролцоо/ хээр цасан дээр 33 настай, эрэгтэй “Г” нь осгосон байдалтай ухаангүй хэвтэж байжээ. Тухайн иргэнийг аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Түмэннасан албан үүргээ гүйцэтгэж явахдаа олж амийг нь авран, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 

А.Анар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.