ФаленьГүний хэлмэгдүүлэлтийн золиос болсон энгийн иргэдийн эрхтнийг наймаалсан Гоа ЮнЗин эмнэлэг

Twitter Print
2020 оны 11-р сар 30-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

ФаленьГүний хэлмэгдүүлэлтийн золиос болсон энгийн иргэдийн эрхтнийг наймаалсан Гоа ЮнЗин (Gaoyingzhin) Хятадын тэргүүлэх зэргийн эмнэлэг.

1992 оноос хойш, дэлхийн 110 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Бясалгал хөдөлгөөний дасгалыг хорих болсон шалтгааныг одоо ч мэдэхгүй байсаар байдаг. 1997 онд Гадаадын нэгэн сайт Хятадын эрх баригчид, цагдаа, цэрэг, эмч нар хуйвалдан хүний эд эрхтэнг дэлхийн зах дээр зарж байгаа анхны мэдээллийг нийтлэв. Гэвч хэн ч итгэхийг хүсээгүй, мэдэхийг хүсэх ч үгүй байсан юм. Яагаад гэхээр ийм худал мэдээлэл өдөрт хэдэн зүүгаараа цацагддаг учир тэгсгээд мартагдсан байна.

Фалунь Гуний хэрэгт баривчлагдсан 6000 хүнийг хаана хорьж байсан тухай асуудал гарах ёстой юм. Тэгвэл шорон биш Бээжингийн нэгдүгээр зэргийн эмнэлэг, Эрдэм шинжилгээний хамтарсан зүрх, тархи цусны эргэлтийн өвчнии номер нэг гэх улсын эмнэлэг холбогдсон байв. Энэ эмнэлгийг Хятадын засгийн газраас маш ихээр дэмжиж, 3 том эмнэлгийг нийлүүлэн 6 төвөөр 24 төрлийн эмгэгийг эмчлэн байнгаар хянах, хорин хэвтүүлэн эмчлэх тасаг бүхий 460 эмчтэйгээр 1988 оны 12 сарын 22 нд үндэслэгдэн байгуулсан түүхтэй эмнэлэг байдаг юм байна.

Нарийн тооцоогүйгээр ерөнхий дүнгээр 6 мянган хэлмэгдэн баригдсан цигун дасгал хийдэг хүмүүсийг 1997 оноос 2004 онд эрхтний наймааны золиос болсон тухай нэвтрүүлэг хамгийн анх удаа 2006 онд NTB телевизээр цацагдсан бөгөөд энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн сурвалжлагч Фалунь Гуний хэлмэгдүүлтэд баригдаад азаар мултарсан сэтгүүлч байжээ. Дэлхийн ард түмэн бага багаар итгэж эхлэв. Үүний хамтаар ард түмэн сүрт жагсаал хийж сураггүй алга болсон бүх хүнээ нэхсэн юм. Үүнд 1 нас 8 сартай нялхаас 82 настай хөгшин нийт 57% нь эмэгтэйчүүд байсан нь харамсалтай. Гэтэл энэ нэвтрүүлэг нийтэд цацагдсаны дараа 9 хонож байтал нэгэн эмэгтэй ярилцлагад орох хүсэлтээ өгөв.

Энэ эмэгтэй уг эмнэлгийн ажилтан бөгөөд нүдний мэс засалч эмчийн эхнэр байсан аж. Түүний нөхөр амиа хорлож үхсний шалтгаан бол эмчлүүлэгч гэх тодотголтой асар нууцлагдсан ФалуньГуний хэлмэгдүүлтэд баривчлагдсан нэр усгүй энгийн иргэдийг амьдаар нь эрхтнийг нь авдаг байснаас үүдэн сэтгэцдээ гэмтэлтэй болсон амиа хорлосон гэсэн байлаа. Бүсгүйн нөхөр нүдний эмчээр бэлтгэгдсэн Анагаахын сургуулийг онц төгссөн залуу байсан гэв. Эмнэлгийн 460 гаруй эмч нь Бүх Хятадын тэргүүлэх зэрэгтэй эмч нараас бүрддэг хэмээжээ.

ФалуньГун

2006 оны гуравдугаар сард мэс засалчын эхнэрийн ярилцлагад цохон дурдагдсан нийт 4000 орчим хүний амь нас зөвхөн Шэньян мужийн эмнэлгийн тоо баримт байв. Үүнээс 2000 гаруй хүний нүдийг дэлхийн зах зээлд зарагдсан хэмээсэн билээ. БНХАУ-ын цэргийн эмч нь зөвхөн эмэгтэйчүүдийг хариуцаж байсан бөгөөд эмчийн эхнэрийн гэрчлэлийг баталсан байдаг хэлмэгсдийг нийт 36 өөр өөр хорих лагериас авчирсан гэж хэлсэн байна. Тухаын эмнэлгийн эмч нар 120,000 хүртэл хүнийг нэг удаа хүлээн авах боломжтой учир Фалунь Гуны хэлмэгсдийг мал тээвэрлэх зориулалт бүхий вагоноор том эмнэлэг рүү тээвэрлэж байсныг баримтжуулсан байдаг.

Энэхүү тээвэрлэлтийг маш нууцалсан нөхцөлд шөнийн цагаар явуулдаг. Фалунь Гун олон улс орноос ирсэн дэмжигчид болон дэлхийн хүний ​​эрхийн холбооны идэвхтнүүд эдгээр буруу ташаа мэдээллийг судалж эхлэв. Тэд Хятадын бусад эмнэлэг эмч нарт нээлттэй зар өгөхөд "Бидэнд Фалунь Гуний итгэлт эмч нар байдаг бид таныг долоо хоногийн дотор донор эрхтэн олж авахад туслах болно."хэмээн хариултыг авсан байна. Эдгээр тайлан, албаны бус баримтыг олж авсан Канадын хүний ​​эрхийн хорооноос өөрсдийн мөрдөн байцаалтыг явуулж эхлэв. 2006 оны 7-р сард Канад, Ази, Номхон далайн бүсийн Төрийн нарийн бичгийн дарга Дэвид Килгюр, Олон улсын хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид болох Дэвид Матас нар 140 хуудастай тайлангаа нийтэлжээ.

Тэдний өөрсдийн зүгээс явуулсан мөрдөн байцаалтын явцад 1999 онд ФалуньГуны итгэгчдийг мөрдөн мөшгиж, барьж хорьсоны дараа дэлхийн дахинд эрхтэн шилжүүлэн суулгах эрхтэний донор Хятад улсад асар их тоогоор нэмэгдсэнийг тэмдэглэж байв. Дэлхийн эмнэлгийн түүхэнд эрхтэнг сайн дураараа хандивлагчид болон цаазаар авахуулсан хоригдлуудаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх нь үнэндээ маш бага боломж олддог байсан юм. Энэ тухай нууцыг "Bloody Oral Removal" тайлангаас уншиж болно. Хятад коммунист намын нэр бүхий хүмүүс, албан тушаалтнууд тайланг бүхэлд нь устгаж эхлэв. Тэд бүх эрхтэнг борлуулах, хэрэг болох эрхтэнийг сурталчилсан вэб сайтуудыг устгасан ч судлаачид эдгээр вэб хуудсын дэлгэц болон бүх зарыг хадгалсан байсан.

БНХАУ-ын эмнэлгүүдийн вэбсайт нь 1-4 долоо хоногт тохирох эрхтнүүдийг санал болгож энгийн үед нэг долоо хоногт олж өгөх чадвартай тухайгаа дэлхий нийтэд бахархалтайгаар цацаж байсан юм. Эмнэлгийн мэргэжилтнүүдийг ФалуньГуний хоригсдын эмнэлэгт ажиллаж байсан бол өөр хаашаа ч шилжүүлэхийг хориглож, хэрвээ албан журмаар өөр байгууллагад ажилласан бол насаар нь тагнуулийн хяналтад байлгах хууль, Эрхтнийг нь авсан хүний нэр насыг бичиг баримтад хэзээч үлдээж болохгүй хууль, Мэдээ алдуулалт болон өвчин намдаах тарилга огт хийхгүйгээр эрүүл гэж оношлоглсон бүх хүнээс амьд байхад нь эрхтэнг авах тухай хууль, Эрхтэнг нь авсан хүнийг шууд галдан шатааж үнсийг нь хийсгэх хууль...асар олон хуульгүй хууль маш нууц хуулийн дор үлдсэний учир, Нийтэд дөнгөж ил болж буй 1 сая 500 гэмгүй иргэдийн харуусал гомдлыг дурсаж жил бүрийн 5 сарын 12 нийг ФалуньГуний 1сая 500 хэлмэгсдийг дурсах эмгэнэлийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм.

ФалуньГун эрүүл саруул амьдралын үндэс юм. Гэвч Хятад гүрэн хэрхэн хүний эрхийг зөрчин хүнийг боолчлон, хүнийг эрүүдэн яллаж, эрхтний наймааг дэлхийд хөгжүүлсэн нь нууцаараа үлдэж байна.

Орчуулсан: Р. Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.