Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл тэг зогсолт хийнэ

Twitter Print
2020 оны 11-р сар 29-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. 

 

АОК-оос арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийх болсон байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч болох гурван иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоожээ. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа аж. Аймгийн онцгой комиссоос иргэдийг үймээн самуунд автуулсан худал мэдээлэлд автахгүй, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэлд болгоомжтой хандахыг уриаллаа. Мөн хүнс нөөцлөх шаардлагагүй болохыг сануулсан байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.