
XX зууны 1930 -д онд болсон энэ явдал үнэхээр гайхалтай сонсогдож байлаа. Энэ бол мөнхийн түүх.
Хидесамуро Уэно - Хөдөө аж ахуйн профессор Токиогийн их сургуульд томилогдон ажиллахаар явав. Профессор Уэно нь Хачико нохойн эзэн байсан юм. Жижигхэн гөлөг байхад нь 1924 онд анх Токиод авчирч тэжээсэн аж.
Хачико өглөө болгон эзнээ хаалган дээрээс даган түүнийг галт тэрэгний буудал хүргэж өгдөг байв. Оройд Токиогоос ирэх эзнээ хүлээсээр хамтдаа гэртээ ирдэг байсаар 1925 онтой золгов. Нэг өдөр эзэн нь ирсэнгүй. Тэрээр гэртээ харих замдаа зүрхний хурц дутагдлаар нас барсан байв. Түүний хязгааргүй хүлээлт эхэлж галт тэрэгний буудал дээр хүлээсээр л байв. Удалгүй Хачико шинэ эзэнтэй болсон ч хуучин гэрлүүгээ байнга гүйсээр л. Хуучин гэртээ ч буудал дээр ирээгүй эзнийгээ өглөө гэрийн гадаа орой галт тэрэгний буудал дээр хүлээсээр 9 жил хүлээсэн юм.
Нэг өдөр профессорын шавь Кобайаши дахь гэртээ авчрав. Тэнд Хачикогийн түүхийг ярьж өгснөөр Япон орны өнцөг булан бүрт түүний тухай мэдсэн байна. Энэ түүх анх 1932 онд сонинд бичигдэж, түүнийг алдаршуулж 1934 онд төмөр замын СИБУЯ станц дээр хүрэл хөшөөг нь босгов. 1935 онд Хачико үхсэн юм. Эх орны дайны өмнөх жилүүдэд мартагдсан ч дайн дууссаны дараа дахин дурсагдаж эхэлсэн билээ.
1948 онд Хачикогийн хөшөөг босгосон уран барималчийн хүү Такеши Андо Хачикод зориулсан «Хачикогийн гарц» хэмээх уулзалтын хүлээлгийн хоер дахь дурсгалын цогцолбор байгуулсан билээ.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.