Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Twitter Print
2020 оны 11-р сар 25-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд олон улсын шилдэг оюутнуудад зориулсан чиглэл бүрийн академик сургалтыг явуулдгаараа онцлогтой.

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Унгарын дээд боловсролын хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэх, тус улсын дээд боловсролын нэр хүнд, өрсөлдөх чадварыг дэлхий дахинд сурталчлахад оршдог. Өнөөгийн байдлаар таван тивийн 70 гаруй түнш орнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах замаар оюутнуудаа тус Улсад суралцуулж байна. 

Тэтгэлэг горилогч нь суралцахаар төлөвлөж буй их сургуулийн зүгээс тавьсан хэлний шаардлагыг хангаж байх хэрэгтэй бөгөөд суралцах хөтөлбөрөө цахим бүртгэлийн системээр сонгоно.

Тавигдах шаардлага:

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тэтгэлэг горилогчийг нэр дэвшүүлсэн байх

Онцгой байдлын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх /Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод хамаарахгүй/

2003 оны 8 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн байх (18 нас хүрсэн байх)

Өмнө нь Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

Сургалтын төлбөр

Сарын тэтгэлэг 

Амьжиргааны зардал 43,700 Унгар форинт буюу 120 евро

Дотуур байрны зардал эсвэл сарын 40,000 Унгар форинт

Эрүүл мэндийн даатгал.

Цахим бүртгэл хаагдах огноо: 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү цахим хаягаар орж авах боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.