К.Роналду Испанид ирснээсээ хойш 202 гоол орууллаа

2015 оны 01-р сар 05-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Португалын шигшээ, “Реал Мадрид”-ын тоглогч К.Роналду урд шөнө “Валенсиа”-гийн хаалганд нэг гоол хийсэн. Ингэснээр “Ла лиг”-ийн 2014-2015 оны улирлын мэргэн буучдын жагсаалтыг 25 гоолтой итгэл төгс тэргүүлж байна. Мөн “Ла лиг”-т зургаан улирал дараалан 25-аас дээш гоол оруулсан анхны тоглогч боллоо. Хэдийгээр рекорд амжилт эвдсэн ч баг нь ялагдал хүлээсэн юм.

Зургаан жилийн өмнө эзэн хааны багт ирж байсан К.Роналду 2009-2010 онд 26, 2010-2011 онд 40, 2011-2012 онд 46, 2012-2013 онд 34, 2013-2014 онд 31 гоол оруулсан бол 2014-2015 онд 25 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлээд байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.