ЭМЯ: Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй

Twitter Print
2020 оны 11-р сар 21-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух

• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх

• Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:

• Халуун шөлтэй хоол идэх

• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах

• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс,  улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх

• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх

• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух

• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Эх сурвалж: ЭМЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.