Хооллох ёс зүй

Twitter Print
2020 оны 11-р сар 20-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Хоолыг хэтрүүлэн идсэнээр ходоод гэдэс тэлж өвдөх, хэхрэх, огиулах, хөдлөхөд бэрх болох, амьсгал авах болон гаргахад бэрх болох, нойр хүрэх, биеийн болон оюуны ажил үйл хийхээс залхуурах зэргээр бие, сэтгэл хүндрэнэ.

Үүний улмаас бадган сальс ихдэж, биеийн галын илч буурах, тунгалаг, цөвийн ялгаралт буруудаж, эс шингэх, таргалах, хавагнах тэргүүтэй элдэв олон өвчнийг үүсгэнэ. Тиймээс хоолыг ходоодны хэмжээнээс хэтрүүлэн идэх, урьд идсэн нь шингээгүй байхад дахин дахин идэх зэрэг шунахайрах сэтгэлээр идэх хэрэггүй.

Бие махбодоо тэжээн тэтгэх шимтэй хоолыг бие, сэтгэлд ямар нэгэн таагүй байдал үүсгэлгүй хэмжээг нь тохируулан хэрэглээрэй.

Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, доктор Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.