Хүнсний багцыг 1000 өрхөд хүргэнэ

Twitter Print
2020 оны 11-р сар 20-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ.

Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүргэх юм. Тус ажлыг УОК, ХНХЯ, МУЗН, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.