Говьсүмбэр аймгийн хэмжээнд 14:00 цагаас эхлэн 0 зогсолт хийлээ

Twitter Print
2020 оны 11-р сар 18-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Говьсүмбэр аймагт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны 14:00 цагаас 0 /тэг/ зогсолт хийлээ. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.

Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна. Мөн Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтад авсан бөгөөд тус тохиолдолын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 зогсолтыг хийж байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.