Банкны олон дамжлагаас үүдэн хүүхдийн 100 мянган төгрөгийг 20-ноос олгохоор болжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 17-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2020.11.17/ оруулахаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам ажиллаж байсан боловч Данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд буюу баасан гаригт оруулахаар болсныг мэдэгдлээ.

Иймд хүүхдийн 100 мянган төгрөг  сарын бүрийн 20-нд олгогддог өдрөө олгогдохоор болжээ. Харин эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.

Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.