Хүхэрлэг хий нэмэгдсэн нь сайжруулсан түлш бус автомашинаас үүдэлтэй гэв

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галинбек, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Г.Нэргүй нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Х.Галинбек “Нийслэлийн агаарын чанарыг олон улсын жишгээр зургаан үзүүлэлтээр хэмждэг. Галлагаанаас үүдэлтэй буюу нарийн ширхэглэгт тоосонцор ПМ2.5 үзүүлэлт ноднин жилээс 55 хувиар буурсан. Том ширхэглэгт тооцсонцор буюу ПМ10 үзүүлэлт ноднингийн мөн үеэс 38 хувиар буурсан. Хүхэрлэг хий 13 микрограммаар нэмэгдсэн. Азотын давхар исэл мөн адил 3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нарийн ширхэглэгт тоосонцор өсөхөд хүхрийн давхар исэл шууд өсдөг. Галлагааны улирал эхлээгүй үед хүхрийн хий, азотын хий мөн л нэмэгдсэн байсан. Манайд өнөөдөр хэрэглэж байгаа шатахуун Евро2, Евро3 ангиллынх. Эдгээр нь Евро5 ангиллын шатахуунаас 10 дахин их хүхэр агуулдаг. Ийм учраас автомашинаас үүдэлтэй хүхрийн давхар исэл байна. Хүхрийн давхар исэлтэй шахмал түлш ямар ч хамааралгүй юм” гэлээ.

Түүнчлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрс түлж байна гэх дуудлага их ирэх болжээ. Гэвч, ихэнх нь сайжруулсан түлш асаахад гарах утааг түүхий нүүрс хэмээн андуурч дуудлага өгөх тохиолдол их байгааг албаныхан хэллээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.123) 2013-12-04 20:33
      • 0
      • 0

      Moskvagaas yarij baina. Mongol heleer yavuuldag nevtruulgee huleen avch sonsono uu. Eniig sonsohoor joohoon soovgor ohin emeeteigee hoyulaa laany gereld bortiigood suuj baisan ert balaryn ter uye sanagddag yum daa. Haaya sonsohod saihan l sonsogddog yum. Haagdaj buid ni haramsaj baina.

      Хариулах