Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад санал хүргүүлнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 04-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд зарим халамжийн чанартай бодлогуудаа эргэн харж, ялгавартай хандахаас аргагүй болж байгаагаа Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д мэдэгдсэн юм. Тухайлбал, 0-18 хүртэл насны хүүхдэд сар тутам олгодог 20 мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасахаа мэдэгдсэн. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулна гэж буй.

Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр суурийг барьж байгаа аж. Мөн одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг ялгавартай өгөхийг эсэргүүцэж буй юм байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлэхээр болжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.