Дуучин Д.Дэмбэрэлнямбууг гэр бүлийн 10 гишүүний хамт тусгаарлажээ

Twitter Print
2020 оны 11-р сар 11-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

"UB palace"-ын концертын их танхимд 11-р сарын 8-ны өдөр тоглолтоо хийсэн дуучин Д.Дэмбэрэлнямбууг гэр бүлийнх нь 10 хүний хамт тусгаарлажээ. 

Тодруулбал, түүнтэй хамт зургаа авхуулсан ачаа тээврийн жолооч болох Д гээс короновирусийн халдвар илэрсэн юм. Дуучин Д.Дэмбэрэлнямбуу нь Увс аймагт "Хархан нүдэн" тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан бөгөөд хараахан явж амжаагүй байхад нь ийн тусгаарлажээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.