Дархан-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг 2-р сарын 1-нийг хүртэл хязгаарлалаа

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 18-наас эхлэн Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдээ татан авах ажлыг эхлүүлсэн.

Дархан руу явах 1100 гаруй иргэн АОК-т бүртгүүлснээс 1-р сарын 27-ны байдлаар аймгийн харьяат болон түр оршин суугч 900 орчим иргэнийг татан авчээ. Үүнд, оюутнууд, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, хувийн шалтгаанаар яваад ирсэн иргэд байна. Иргэдийн 24 цагийн хугацаатай PCR шинжилгээг нэг бүрчлэн шалгаж аймаг руу нэвтрүүлсэн. Мөн  иргэдийн 20 орчим хувь түргэвчилсэн тандалтын шинжилгээ авсан. Хотоос ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлалтын 5, 14 дэх хоногт PCR шинжилгээ авч байна.

Одоо энэ сарын 20, 21-нд ирсэн иргэдийн PCR шинжилгээнд хамрагдах хугацаа болж байна. Гэтэл бүртгүүлсэн  хаяган дээрээ байхгүй, гар утсаа салгах зэргээр хүндрэл үүсгэж байна.  Тиймээс Улаанбаатараас ирсэн хүмүүс Аймгийн онцгой комисс руу утсаар холбогдохыг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал санууллаа. 

Мөн 1-р сарын 27-ны оройноос эхлэн 2-р сарны 1-нийг хүртэл УБ-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд Аймгийн онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлөөр явна. Хүнс тээврийн жолооч нар Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгнө. Ирээд төлбөртэйгээр түргэвчилсэн шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлалтад байна гэж мэдээллээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.