Богд уулын унадаг дугуйн замд хамгаалалт хийжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 06-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Богд уулын арын зам дагуу шинээр тавигдаж байгаа унадаг дугуйн замаар автомашинтай иргэд, жолооч нар ихээр зорчиж, зөрчил үүсгэж байгаа асуудлыг холбогдох албаны хүмүүс шийдвэрлэжээ. Тодруулбал, туузан хаалтыг яаравчлан байршуулж тухайн унадаг дугуйн замыг хамгаалах ажлыг хийлгэжээ. 

Унадаг дугуйн зам нь автомашины асфальтан замаас нимгэн хийгдсэн учраас дээгүүр нь автомашинтай иргэд зорчих нь замыг эвдэх эвдэх эрсдэлтэйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.