ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр хичээллээд 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл амарна

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

БШУЯ-ны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өвлийн амралтыг хугацаанд нь буюу арванхоёрдугаар сарын 18-наас эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. 

Энэ дагуу ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр теле хичээлээ хийгээд ирэх Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амрах юм.

Түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн  нийслэл болон Архангай, Сэлэнгээс бусад аймагт эцэг, эхийн зөвшөөрлөөр сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн ч, Засгийн газраас ирэх нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.