Детройт хот дахин сэргэнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 02-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Нэгдсэн улсын Детройт хот 2013 оны арван хоёрдугаар сарын 1-нд дампуурлаа зарласан. Тухайн үед Детройтын шүүх хотдууын түүхэнд хамгийн том дампуурч буй тохиолдол энэ байна гэдгийг онцолсон. Учир нь тус нь аж үйлдврийн том төвтэй байсан. Мөн сагсан бөмбөг, хоккейн мэргэжлийн лиг нь АНУ төдийгүй дэлхийд аладртай юм.

Дампуурсан шалтгаан нь хотын иргэдийн тоо 1950-иад оноос хойш маш их хэмжээгээр буюу 1.8 саяас 700 мянга болтлоо буурчээ. Энэ нь Детройтын хөгжил цэцэглэлд гол нөлөө үзүүлж байсан автомашины олон үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотой аж.

Мөн Детройт хотоос зээлдүүлэгчдэд төлөх ёстой өрийн хэмжээ нь 18.5 тэрбум ам.доллар болоод байгаагаас гадна тус хотын төсвийн алдагдал 280 сая ам.долларт хүрсэн гэнэ.

Детройт дампуурлаа зарласнаас хойш оршин суугчид нь хотыг орхиж явсан. Дампуурснаас хойш нэг жилийн дотор хотыг дахин сэргээхээр Засгийн газар, мужийн захиргаа эрчимтэй ажиллаж байгаа. Мөн сагсан бөмбөгийн баг нь хотынхоо сэргэн мандалтанд хөрөнгө оруулахаар санаачлага гаргасан байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.