17 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ

Twitter Print
2020 оны 10-р сар 31-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Ганцаарчилсан сургалтад сууж байсан 17 настай охиныг сургалтын төвийн багш нь болох лектор П.Эрдэнэтулга хүчиндсэн хэрэг 2020 оны тавдугаар сард гарсан билээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн П.Эрдэнэтулгад долоон жилийн хорих ял оноох саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл өчигдөр (2020.10.30) П.Эрдэнэтулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.