2021 оноос БНСУ Монгол Улсад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 30-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр(APTA)-т нэгдсэнээр БНСУ-тай зарим бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлттэй худалдаа эхлэхээр болж байгааг тус улсын Сангийн сайд Баасан гарагт мэдэгджээ. 

Хэлэлцээрийн хүрээнд БНСУ 2,797 бүтээгдэхүүнд тавих татвараа дунджаар 33.4% бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татвараа 24.2%-аар бууруулах юм байна. Ингэснээр хоёр улсын худалдааны хэмжээ өсөн нэмэгдэнэ хэмээн үзэж байгаагаа тус улсын Сангийн сайд мэдэгдэлдээ дурджээ. 

Монгол Улс нь зөвхөн Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн байдаг. Харин БНСУ нь Ази, Номхон далайн худалдааны гишүүн орон юм. АPTA нь 1975 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-аас гадна БНХАУ, Лаос, Бангладеш, Шри-Ланка, Энэтхэг улсуудыг эгнээндээ нэгтгэсэн. БНХАУ тус хэлэлцээрт 2011 онд нэгдэн оржээ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.