
Хүү минь,
Нас өтлөж, тамир барагдахын цагт хүүдээ хэлэх хэдэн үг байна. Чамайгаа ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна.
Хөгшин болохоор хараа муудчих юмаа. Тавгаа алдаж хагалаад, ширээн дээр хоолоо асгачихвал, хүү минь, битгий уурлаарай даа. Тэвчээртэй хандахыг чамаасаа гуйя.
Хүн хөгшрөхөөрөө эмзэг сэтгэлтэй болдог юм шүү. Хүү минь чамайг уурлавал хөгшин бид чинь дорхноо л гомдчихно.
Чих хатуураад юу хэлж байгааг чинь гүйцэд сонсохгүй юмаа. “Дүлий амьтан” гэж битгий л хэлээрэй дээ. Дахиад асуувал хэлээд, бүр бичээд өгсөн ч болно шүү дээ.
Уучлаарай, хүү минь. Аав, ээж нь хорвоогийн жамаар хөгширч байнаа.
Өвдөгөө ч тэнийлгэж чадахгүй болох юм. Босоход минь туслах болов уу л гэж чамдаа найдах юм. Хүү минь, яг чамайг анх хөлд оруулах гээд аав ээж нь түшээд явдаг байсан шиг тийм л тусламж хэрэгтэй болох юм.
Зурагдсан пянз шиг нэг юмаа олон дахин хэллээ гэж бүү уурлаарай. Түрүүнд нь хэлсэнээ санахаа байжээ. Төвөгшөөлгүй, ядаж зүгээр л сонсоод өнгөрөөчих болов уу л гэж чамдаа найдах юм. Шоолж бүү элэглээрэй, бас юу хэлэхийг минь сонсохоос битгий залхаарай. Чи багадаа бөмбөлөг авахуулъя гэж гуйгаад, авч өгөхөөс нааш салахгүй шалдаг хүүхэд байж билээ.
Хүү минь, бас муухай хөгшин хүний үнэр үнэртэж байна гэж битгий зэмлээрэй. Өдөр болгон усанд орох тэнхэл хүртэл барагддаг юм байна. Усанд байнга ор гэж битгий л шавдуулаарай. Чи багадаа усанд орох тун дургүй хүүхэд байж билээ. Усанд оруулах гээд би чамайг элддэг байсныг чи санаж байна уу, хүү минь? Бас хөгшин бие хүйтнийг тэсвэрлэхгүй болжээ. Жаахан даарчихвал л ханиад хүрчих гээд байх юмаа. Үрчийж хорчийсон хөгшин биенээс минь битгий л цэрвээрэй, үр минь.
Хуйсагнуур загналаа гэж битгий уурлаарай. Энэ бүхэн хөгширсний шинж бизээ. Хөгшин болохоороо чи ойлгох биз ээ.
Бас өдөрт хэдхэн хором ч гэсэн бид ярилцаж байвал хичнээн сайхан байх бол? Өдөржингөө ганцаараа, ярих хүнгүй байна гэдэг, ээдээ мөн ч…
Хүү минь, чамайг их ажилтай, завгүйг мэднээ. Их юм шаардаж байвал уучлаарай. Миний ярих, хүүрнэх зүйл чамд таалагдахгүй ч байсан зүгээр л хажууд минь хэдхэн хором саатахад болноо. Хүү минь, чи бага байхдаа “Тэди” баавгайн тухай үлгэрийг байн байн ярьж өгөхөд аав ээж нь чамайг анхааралтай сонсдог байсныг санаж байна уу?
Цаг хугацааны эрхээр аав ээж нь орноосоо ч босох тэнхэлгүй болно. Тэр үед хүү чинийхээ бүрэн асрамжинд орно шүү дээ. Орондоо бие засчихаж ч магад. Хүү чамаас минь их л тэсвэр тэвчээр шаардах байх даа гэж санаа зовох юм. Гэхдээ энэ бүхэн удахгүй гэдэгт найдья. Ингэж удаан амьдрахыг хэн ч хүсэхгүй ч хэзээ энэ бүхэн төгсөхийг хувь тавилан л мэдэх байх даа.
Үхэл гэж юу байдгийг хэн ч тааж мэдэхгүй болохоор хүн болгон л айдаг юм. Үхэлтэй нүүр тулах яг тэр мөчид, хүү минь, хажууд минь байхыг л чамаасаа хичээнгүйлэн гуйя. Бас гарыг минь чанга атган зоригжуулж, нөгөө ертөнцөд үдэхийг чамаасаа хүсье.
Санаа зоволтгүй ээ, хүү минь, юм болгон эцэс төгсгөлтэй. Харин биднийг бүтээсэн агуу их Бурхантай учирмагцаа ямархан сайн үр хүүхэдтэйгээ чихэнд нь би шивнэх болноо. Бас чамайгаа ивээж явахыг аминчлан гуйнаа. Яагаад гэвэл чи аав ээжээ ачилсан сайн хүү шүү дээ. Сайхан ачилсанд чинь баярлалаа, хүү минь.
Бид чамдаа хайртай шүү, хүү минь.
Аав, ээж нь. ♥
Англи хэлнээс орчуулсан:

E-mail: tsmunkhbayar@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(202.55.188.33) 2020-04-22 12:56Unen ug shuu
Хариулах
Зочин
(202.9.40.75) 2020-04-21 09:14хүн хэлэхээс нааш цаас чичэхээс нааш гэж энэ дээ
Хариулах
dolgoon
(66.181.161.111) 2019-10-03 20:04Bitgii etseg ehdee uur buhimdlaa garag tsgaaj bgaarai bich mon adil zangaa zaslaa;-)
Хариулах
dolgoon
(66.181.161.111) 2019-10-03 20:04Bitgii etseg ehdee uur buhimdlaa garag tsgaaj bgaarai bich mon adil zangaa zaslaa;-)
Хариулах
dolgoon
(66.181.161.111) 2019-10-03 20:04Bitgii etseg ehdee uur buhimdlaa garag tsgaaj bgaarai bich mon adil zangaa zaslaa;-)
Хариулах
dolgoon
(66.181.161.111) 2019-10-03 20:04Bitgii etseg ehdee uur buhimdlaa garag tsgaaj bgaarai bich mon adil zangaa zaslaa;-)
Хариулах
Зочин
(103.240.240.100) 2014-01-09 23:48Yunii omno uuniig orchuulj tavisan chamd byarlalaa.Daan ch aav eejiigee ingej chdaagui dee bi odoo hurtel haramsadag daa Bi odoo 40 garch yavna,Aab eejees unitei zuil baikhui dee.
Хариулах
Зочин
(202.131.230.140) 2014-01-09 16:28Ur huuhed bidnii sanahguig sanuulj, eej aavaa achlahyn uureg hariutslagyg dahin uhaaruulsan saihan oguulleg baina. Neeree bid chini oorsdiigoo toruulj, osguulj zovoochihood ajlynhaa zavyg gargaad yarij hoorj suudag biluu, neg udaa ch bolov ogloo ochood tsaig ni chanaad ogdog bil uu? Hirtei yavlaa gej zagnasnaas ochood bannd suulgaad bieiig ni ugaagaad usand oruulaad ogson bil uu? Saindaa l suu, talhandaa hachirlah 5 tsaas ogsnoo ih yum bodoj, omd ni tsoorch uu gej anzaarsan bil uu? Zavgui zavgui gej oorsdiinhoo zavgui, bas ajil ihtei zovj baigaag gaihsnaas gants udaa ch bolov ochood tolgoig ni bazaad ogson bil uu? Horvoogiin jamaar nartaas butsahad ni tegdeg ch baij, ingedeg ch baij gej tolgoigoo shaamaargui bainaa. Odoonoos hicheenee, deed zergeer hicheene. Za yu, eej ee.
Хариулах
Зочин
(103.26.194.52) 2013-12-09 06:35Moogii naiz daa bayarlalaa, goy heregtei surgamjtai zuiliig goy orchuulsan baina, chi min mundag shuu, good luck!
Хариулах
Зочин
(27.123.214.114) 2013-12-07 12:26Hoorhii doo. Ur huuhed bidendee naidahgui bol oor hendee naidah ve. Tsagiin erheer bid ch ur huuhdiinhee asramjind oroh tsag irne shuu dee. Hogshchuulee asar al buyan irne gedeg. Unen shuu.
Хариулах
Зочин
(202.70.46.200) 2013-12-04 20:43buyantan buurluudtaigaa nasan turshdaa amidrah yumsan aav eejdee dendvv eh hairtai shvv
Хариулах
Зочин
(112.72.13.99) 2013-12-04 16:23Бүр нулимс гарчихлаа. Үр хүүхэд биднийгээ яаж асарч хүн болгосон билээ, яг л тэгэж асрахсан.
Хариулах