III цахилгаан станцийг Оросын зээлээр өргөтгөнө

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн “ДЦС-3”-ийг ОХУ-ын экспортын зээлээр  шинэчлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр эцсийн шатандаа орсон талаар Оросын "Коммерсантъ" агентлаг мэдээлжээ.  

Тус сайтын мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 7-нд болох Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар энэхүү асуудлыг  хэлэлцэх гэнэ. Энэхүү өргөтгөлийг хийснээр “ДЦС-3”-ын хүчин чадлыг 250 МВт-аар өргөтгөх юм. Өргөтгөлийн ажлын зардлыг ойролцоогоор 500 сая долларт багтаана гэж тооцжээ. Энэ нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцийг барьж буй дундаж өртөг юм.

Шинэчлэлийг Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран хийх тухай "Коммерсантъ" агентлагийн эх сурвалж хэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.