Америкийн оддын ертөнцийнхний залуужих нэгэн нууц жор

Twitter Print
2015 оны 01-р сар 02-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Америкийн реалити шоуны од Ким Кардашьян жил гарангийн өмнө хүүхдээ төрүүлсний дараа эхсээ өөрөө иднэ гэсэн сонирхолтой мэдэгдэл хийж байсан. Өнөөдөр  тэрээр хэлсэндээ хүрсэн эсэх нь тодорхойгүй ч "Би үнэхээр эхсээ идэхийг хүсч байна. Ингэснээр би өөрийн гоо үзэсгэлэнг илүү удаан хадгалах болно" хэмээн өгүүлж байсан нь Холливудын одод гоо үзэсгэлэнгээ аврахын тулд хэрэгцээтэй, шаардлагатай гэсэн бүх л арга чаргыг сонирхдог нэг тод жишээ юм.

Ер нь эхсээ идэх нь Холливудад моодонд орсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Алдарт Хью Хефнерийн найз бүсгүй Холли Мэдисон, Америкийн нэртэй жүжигчин, фото модель Женьюари Жонс зэргийг дурьдаж болно.

Харин эрчүүдээс Холливудын супер од Том Круз ийм үйлдэл хийсэн. Тэр Сури охиныгоо төрсний дараа эхсийг нь иджээ. Дашрамд дурдахад, энэхүү үйлдэл нь Том Крузын шүтдэг сайентологийн шашны ёсонд нийцдэг гэнэ.

Ким Кардашьян уг асуудалд ихэд нухацтай хандаж, Америкийн нэгэн алдартай эмнэлэгт ирж, хэрхэн эхсээ идэх талаар зөвлөгөө авч байсан бөгөөд мөн вампир аргаар залуужих гэж оролдсон байсан төдийгүй өөрийн цусыг нүүрэн хэсэгтэй тарьсан удаатай аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.