Хүүхдээ орцонд нүцгэн гаргасан ээжийг 300 мянган төгрөгөөр торгож, сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ

Twitter Print
2020 оны 10-р сар 29-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. 

2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж: 

  • Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв. Мөн: 

  • Хүүхдийн байгууллага, хорооны  хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх 

  • Ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.

Хүүгээ орцонд нүцгэн гаргасан нь ээжийн шийтгэл бөгөөд энэ үед аав нь орон нутагт ажилтай эзгүй байсан аж. Хүүхэд энэ гэр бүлээс төрсөн бөгөөд салж, сарниагүй элэг бүтэн амьдралтай гэр бүл юм байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.