Бензинээ хэмнэх сонирхолтой зөвлөгөө

Twitter Print
2017 оны 04-р сар 24-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Хурд түгжигчээ хэрэглэ

Та хурдны зам дээр явж байгаа тохиолдолд хурд түгжигчээ ашиглан хурдаа нэг хэмнэлтэй авч явснаар бензинээ 10% хэмнэж болно. Иймд таны машинд хурд түгжигч байгаа бол түүнийг ашигла. Ингэснээр та ойр ойрхон хаазан дээр гишгэн машинаа огцом ухасхийлгэх шаардлагагүй юм.

Түрэмгий болон жигд хурд 

Бид хотын гудамжинд нэг нэгнээсээ өрсөн давхих, уралдах нь элбэг байдаг. Тэгвэл огцом хурдаа авах, гэнэт тооромслох нь бензин үрэгдэхийн гол шалтгаан болдог байна. Жигд давхиснаар та 37%-иар бензин хэмнэх боломжтой байдаг.

Дугуйныхаа хийг шалга

Дугуйгаа бүрэн хийлэх нь таны бензиныг хэмнэх үү? Туршилтаас харахад нэг их ялгаа гарахгүй байгаа боловч зам дээр гарах ослоос сэргийлж, дугуйг амархан элэгдэж гэмтэхээс сэргийлдэг тул дугуйныхаа хийг бүрэн эсэхийг хол замд гарахдаа байнга шалгаж бай.

Түр зогсолтод машинаа унтраах хэрэгтэй юу?

Та мөнгөө хэмнэх үүднээс өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө гэрлийг унтраадаг шиг машинаа унтрааснаар бензинээ хэмнэж байгаа. Тэгвэл гэрлэн дохион дээр гэрэл хүлээх бүртээ машинаа унтраах хэрэгтэй юу? гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл ойр ойрхон түр зогсох  нь бензинийг ихээр иддэг төдийгүй та 1-ээс илүү минут зогсох хэрэг гарвал машинаа унтраасан нь дээр.

Хурдаа багасга

Ихэнх оронд зам дагуу хурдны хязгаарууд байдаг. Манайд ил байдаггүй ч замын дүрмэндээ хот дотроо 60 км/цаг, хотоос гадна 100 км/цаг гэж заадаг. Гэвч үүнийг баримталдаг хүн бараг л байдаггүй. Хэрэв та хурдны хязгаар дотроо давхих юм бол 14% хүртэл хувиар бензинээ хэмнэх бололцоотой.

Цонхоо онгойлгох уу, агааржуулагчаа асаах уу?

Манайхны дунд машиныхаа агааржуулагчийг хэрэглэх нь бензин их идэх бас нэг шалтгаан болдог гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэгвэл туршилтаар цонхоо онгойлгож давхих, агааржуулагчаа асаагаад цонхоо хаах хоёрын хооронд бензин их бага идэх ямар ч ялгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл агааржуулагч асаахаар мотороос хүч очиж бензин үрэх боловч, цонхоо онгойлгосноор салхи машины хурдыг удаашруулж агааржуулагч хэрэглээгүйгээс олох бензинийг үрчихдэг байна. Тиймээс халуун өдөр бензинээ харамлалгүй АС-гээ асаагаад явахад гэмгүй шүү хүмүүс ээ. 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.114.212) 2016-02-12 14:18
      • 0
      • 0

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • өөгийй

      (103.26.195.70) 2015-04-30 00:19
      • 0
      • 1

      Том мотортой машинууд тогтмол өндөр хурдтай явахад бага иддэг. 3000 сс мотортой бол 120 той явахад 7-8 л иднэ. 100с доош хурдтай явахад 10-12 идээд байна. 2008 оны кроун

      Хариулах

    • maya

      (103.229.121.46) 2015-01-02 18:21
      • 0
      • 1

      Vilchilgeege tsag tuhaid ni hiisen bhd ymar ch mashin hodolgvvriin bagtaamj bolon togtooson hemjeenii daguu l idne.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.148) 2015-01-02 13:10
      • 0
      • 1

      бинзен хэмнэх гэдэг ойлголт уг машины жолоочоос шалтгаална хэдий бага иддэг ч удаан гэлдрүүлэх их бинзен зарцуулна их иддэгийг жигд хурдтай явуулбал бага зарцуулна тэхдээ орчин үеийн машин их хурдлах тусмаа бага иднэ дугуйны хий ер нь их байвал илт бага иднэ ганцхан хатуу машинд халгаатай болно харин асааж унтраахад асаах арай илүү зарцуулна

      Хариулах