Аутизмтай сурагчдыг ЕБС-д тэгш хамруулах тухай гарын авлагатай болно

Twitter Print
2020 оны 10-р сар 17-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Монголын Аутизмын Холбоо Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Аутизмтай сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах нь” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд бага ангийн хичээлийн агуулгыг аутизмтай сурагчийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан заахад хэрэглэх гарын авлагын эхний хувилбарыг боловсруулан гаргасан юм.

Тус гарын авлагын анхны хувилбарыг туршиж, баяжуулж, засан сайжруулахаар хамтран ажиллах гэрээнд нэг талаас дээрх төсөлд хамтран ажиллах Баянгол дүүргийн 73-р сургууль, Сүхбаатар дүүргийн 16-р сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургууль, Баянзүрх дүүргийн 111-р сургуулиудын захирлууд, нөгөө талаас Монголын Аутизмын Холбоо гарын үсэг зурлаа.

Туршилтын гарын авлага хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсэг нь тэгш хамруулалтын үндсэн зарчмууд ба арга замуудын тухай, хоёрдугаар хэсэг нь унших, бичих, тоо бодох, дүрслэх урлаг, биеийн тамир, дуу хөгжим, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээл тус бүрийг аутизмтай сурагчдад хэрхэн ойлгуулж зааж сургах тухай гэсэн агуулгатай байна. Уг гарын авлагын эцсийн хувилбар гарснаар ерөнхий боловсролын сургуульд аутизмтай сурагчийг тэгш хамруулж байгаа багш нар аутизмтай сурагчтайгаа ажиллахдаа хэрэглэх гарын авлагатай болох юм.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.