ШӨХТГ: Иргэд нэг кг хонины махыг 5000 төгрөгөөр авах боломжтой

Twitter Print
2020 оны 10-р сар 12-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-аас өнөөдөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд хийсэн шалгалтынхаа талаар мэдээлсэн. Тус газрын мэдээлснээр эцсийн хэрэглэгчдийн гар дээр ирж буй мах үнэтэй байгаа нь ченжүүдээс үүдэлтэй аж.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Мах хэрэглэгчдийн гар дээр очихдоо 5-6 шат дамжлага дамждаг ба кг тутамд 2800-3000 төгрөгөөр нэмэгддэг. Нэг кг хонины мах 5000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч эцсийн хэрэглэгч дээр очихдоо 8000 төгрөг болж байна. Шат тутамдаа машинаас машин руу дамжихдаа ченжүүдийн гараар орж үнэ нь нэмэгдээд байна. Хэрэглэгчид хямд үнээр мах авах боломж байна. Үүнд төр ажиллана" гэлээ. Мөн хятад эзэнтэй мах бэлтгэдэг компаниудад шалгалт хийхээр очиход ихэнх нь төрийн байгууллагаас шалгалт хийх гэж байгаа мэдээлэл авч, үйлдвэрээ хаасан байжээ.

 

Мөн СҮҮ ХК, "Талх чихэр" ХК, "Алтан тариа" ХХК, "Өгөөж чихэр боов" ХХК-уудад хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар,

  • "Алтан тариа" ХХК 2020.07.31-ний өдрөөс гурилын үнээ ангилал төрлөөс хамаарч нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр 

  • "Талх чихэр" ХК 2020.09.01-ний өдрөөс 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс нь хамааран 100-500 төгрөгөөр

  • "Өгөөж чихэр боов" ХХК 2020.08.17-ний өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр  

  • СҮҮ ХК 2020.09.01-ний өдрөөс Миний монгол сүүний үнийг 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.

"Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шилжүүлсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасан “Хуулийн этгээд нь гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах” гэсэн үүргийг биелүүлж ажлаагүй тул холбогдох арга хэмжээг авсан. Мөн үнийг бууруулах албан шаардлагыг хүргүүлж ажилласан" гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын ахлах байцаагч н.Батмөнх хэлэв. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.