Хоолой зайлах арга

2017 оны 04-р сар 19-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа, ам хоолойгоо зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий, хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм.

Ялангуяа жамц давсны уусмалаар хоолойг тогтмол зайлж сурах хэрэгтэй. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ингэж зайлвал шүд ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам, хоолой цэвэршинэ.

Ялангуяа ам гашилдаг өглөөд амнаас муухай үнэр, амт гардаг тохиолдолд ингэж зайлж хэвших хэрэгтэй. Зарим үед хоолой хамар хоёроо хамт угааж болно. Үүний тулд уусмалаа хамраар татаж хоолой руу оруулах маягаар угаана. Хоолой өвдсөн тохиолдолд хоолой зайлах уусмалаа бүлээсгэх хэрэгтэй. Эцэст нь усаа амандаа балгаад гэдийхгүй зөвхөн амны хөндийг зайлж шүдээ угаах хэрэгтэй. Мөн бид чих хамар хоолойн өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох хэрэгтэй.

БГЭМН-ийн ЧХХ-н сувилагч Д.Нямсүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.